АТГ-аас ЭМЯ-ны нэр бүхий хоёр албан тушаалтныг АТГ-аас саатуулсныг бид мэдээллэсэн. Тэгвэл эдгээр хүмүүс нь тус яамны эм хангамжийн байгууллагын тусгай зөвшөөрлийн асуудал хариуцсан мэргэжилтэн Б бөгөөд түүнтэй хамт ажилладаг ажилтных нь хамт АТГ-аас саатуулсан байна.
Б нь Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэлийг тус яаманд дагаж ирсэн хүмүүсийн нэг гэх бөгөөд УИХ-ын гишүүнээр сонгогдоход нь туслахаар нь ажиллаж байжээ. Тэрбээр нэг бус нэлээд удаагийн үйлдлээр хууль хяналтынхны хараанд өртсөн байсан аж. Энэ нь АТГ-аас өнгөрсөн 2018 онд Д.Сарангэрэл сайдтай нэр холбоотой хоёр хүний нэр цохон тэмдэглэсний нэг нь тэрбээр юм.
Энэ ч утгаараа багагүй хугацаанд хуулийнхны хараанд байсан Б нь энэ удаад үйлдэл дээр нь саатуулсан гэдгийг эх сурвалж өгүүлсэн юм.
АТГ-аас төрийн байгууллагууд тэр дундаа ЭМЯ-нд ашиг сонирхлын зөрчил бүхий томилгоо хийснийг анхааруулсаар байсан. Гэтэл уг зөрчлийг зассан удаагүй. Мөн тус яамны өмнөх удирдлагуудын нэг Эрүүл мэндийн сайд асан Г.Шийлэгдамбыг АТГ-аас үйлдэл дээр нь барьж саатуулж байсан түүх бий. Ийнхүү ЭМЯ-аас үргэжилсэн баривчилгаа үргэлжилсээр байна.
Олон зуун хүүхдийг сүрьеэгийн халдвараас сэргийлж чадаагүй гэсэн банга хүртээд буй Д.Сарангэрэл сайд ийнхүү дахин олны анхаарлын төвд очилоо. Учрыг тодруулбаас, АТГ-аас саатуулсан Б нь түүний туслахаар ажилладаг гэдгийг дээр дурдсан. Тиймээс Д.Сарангэрэл сайд аа, доод албан тушаалтнууд тань авлига хээл хахуулийн хэрэгт холбогдож дууслаа. Шийдвэр алхам хийхгүй бол эрүүл мэндийн салбар нурж уналаа шүү гэдгийг хэлье.
Г.Алимаа
Сэтгэгдэл (58)