Өмнөговь аймгийн Манлай харьяат, Монгол Улсын хурц арслан Гомбо-Аюушийн Дэмүүлийн нэрэмжит улс, аймгийн цолтой 128 бөхийн барилдаан түүний төрсөн нутагт өнөөдөр эхэллээ.
Энэ барилдаанд улсын аварга Ч.Санжаадамба, заан Б.Батмөнх, Т.Санчир, Л.Гантулга, Э.Даш тэргүүтэй бөхчүүд зодоглож байна. Цагаан сарын барилдаанаас хойш огт зодоглоогүй аварга Ч.Санжаадамба энэ барилдаанд хүч үзэж байгаа юм.
Б.Жаргал