Монгол Улсын хурц арслан Г.Дэмүүлийн нэрэмжит барилдаан өнөөдөр болж, улсын начин Д.Амарсайхан түрүүлж, Э.Даш үзүүрлэв. Энэ үеэр Г.Дэмүүл агсаны залуу насандаа өргөж байсан 380 кг жинтэй чулууг өргөх тэмцээн болов.
Бөхчүүд хоёр хоёроороо нэг баг болж өрсөлдсөн бөгөөд аймгийн арслан Э.Нямаа, А.Цэдэнсодном нарын баг 30.65 секунд газраас хөндийрүүлж тэргүүн байр эзэлсэн байна. Удаах байрт улсын начин Ц.Одбаяр, улсын заан Т.Санчир нарын баг 10.50 секунд, улсын арслан Д.Ганхуяг, начин Ш.Дарханбат нарын баг 8.55 секунд өргөснөөр оржээ.
Б.Жаргал
Сэтгэгдэл (1)