УИХ-ын нэгдсэн чуулганаар Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр Г.Баясгаланг томилох эсэхийг хэлэлцэж байна.
Д.Эрдэнэбат: Бид шийдвэр гаргасан болгон дээр нь улс төрийн захилга тоглоом болгож байгааг гишүүд хараад суугаад байгаа юм уу. Ний нуугүй хэлэхэд ийм ҮХЦ Монголд оршин тогтнох ёсгүй гэж харж байна. Бид ийм хариуцлагагүй улс төрийн захиалга хийж байгаа ҮХЦ-ийн одоогийн дарга нарыг хугацаанаас нь өмнө огцруулах шаардлагатай гэж харж байгаа юм. Ингэж Монголын төрөөр тоглож болохгүй. Одоо ҮХЦ-ийн дүгнэлтийг хэлэлцэх юм шиг байна. Ээлжит болон нөхөн сонгуулийн ялгааг мэдэхгүй ҮХЦ-ийн гишүүдээр Монгол яах юм бэ. Бүхэл бүтэн нэг тойрог төлөөлөлгүй болчихсон байхад "Энэ сонгууль явбал иргэдийн бухимдал өснө" гэсэх хачин логик гаргаад сууж байгаа ҮХЦ-ийн гишүүдээр яах юм бэ. Монголыг хуульгүй болгоход том үүрэг гүйцэтгэсэн гэж харж байгаа. Энд хариулт өгөөч.
Ш.Раднаасэд: ҮХЦ-ийн гишүүнийг эргүүлэн татдаг хуулийн заалт бий. Хууль зүйн байнгын хорооны хурлаар Цэцийн гишүүдийн асуудлаар хэлэлцсэн. Цэц ирсэн маргаан болгоныг тэр даруй шийдээд явах гаүар байх ёстой. Ойлгомжгүй байдлаар ҮХЦ ажиллаж байгааг Г.Баясгалан даргад Байнгын хорооны хурлаар анхааруулж хэлсэн. Цэцийн гишүүд дээр нь хөх тэнгэр байгаа өөр зүйл байхгүй гэж бодож байвал том эндүүрэл.
Р.Хишиг
Сэтгэгдэл (8)