Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хуралдааны үеэр чуулганы танхимд УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан өргөн барилаа. Тэрбээр "Үндсэн хуулийн төслөөр дөрвөн багц асуудлаар 20 зүйлд нэмэлт өөрчлөлт оруулна" гэв.
Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр Ерөнхий сайдын эрх мэдлийг нэмэгдүүлж, Ерөнхийлөгчийнхийг танах зүйл заалт орж байгаа юм. Ингэхдээ Ерөнхий сайд нь танхимын гишүүдээ өөрөө томилж, чөлөөлөхөөс гадна Ерөнхийлөгчид хуулиар олгосон зарим эрх мэдлийг хязгаарлаж буй.
Үүнтэй холбогдуулж, Д.Лүндээжанцан тэргүүтэй гишүүд мэдээлэл хийлээ. Тодруулбал, "Түрүүн УИХ-ын дарга хэллээ. Бид ямар нэг бүлэг, давхарга, улс төрийн нам хүчний ашиг сонирхлыг оруулахгүй. Монгол Улсын 3.2 сая хүн, Монголын ирээдүй хойчийн энэ нэмэлт өөрчлөлтүүдийг хийж байна гэдгийг онцлон хэлье.
Иргэдийх хамгийн өндөр саналаар тэнцсэн асуудлуудыг бид хасаагүй. Тухайлбал, долоон нэмэлт өөрчлөлттэй холбоотой асуудал орж ирсэн. Давхар дээлийг 100 хувь тайлаагүй. Гэхдээ Монголын онцлогт тохируулж хийсэн. Ингэхдээ Ерөнхий сайд болон дөрвөн сайдыг давхар дээлтэй байж болно гэж зүйчилсэн. Өөрөөр хэлбэл УИХ-ын 76 гишүүний тав нь Засгийн газрын гишүшн байж болно. Ингэснээр хууль тогтоох болон гүйцэтгэх засаглал холилдож бие биедээ тавих хяналт сулрахгүй гэж үзсэн.
Мөн төсвийг батлах асуудалд УИХ-ын оролцоо, төсвийг хэлэлцэн батлахдаа Засгийн газрын зөвшөөрөлгүй зардлын шинэ төрөл үүсгэж зарлага нэмэгдүүлэхгүй гэсэн заалтыг оруулсан. Түүнчлэн төрийн санхүү төсвийн хяналтыг хараат бусаар хэрэгжүүлэх байгууллагын тогтолцоог хуулиар оруулж өгч байна. Сонгууль бүрээр байгуулагддаг БИХ, Засгийн газар, эрх баригч хүчин төрийн санхүү, төсвийн хяналтад хяналт тавьж хараандаа байлгах ёсгүй. Ийм учраас энэ бол татвар төлөгчдийн мөнгө энэ өүхнийг хараат бусаар хяналттай хэрэгжүүлэх шаардлагатай байна гэж үзсэн" гэлээ.
Ерөнхийлөгчийг томилохдоо 55 наснаас дээш, таван жил Монголд амьдарсан хүнийг зургаан жилийн хугацаатай томилно гэдгийг УИХ-ын гишүүн С.Бямбацогт хэлэв.
Р.Хишиг
Сэтгэгдэл (8)