Монголын хөлбөмбөгийн шигшээ баг өнөөдөр 2022 оны ДАШТ, 2023 оны ААШТ-ий урьдчилсан шатны эрхийн төлөөх эхний тоглолтоо Бруней Даруссаламын багтай хийж, 2:0-ээр хожлоо.
Талбайдаа хийж буй эхний тоглолтдоо заавал хожих даалгавартай байсан "Талын хөх чононууд"-ын ахлагч Н.Цэдэнбал 9 дэх минутад чөлөөт цохилтоос гоол оруулав.
Тоглолтын хоёрдугаар хагаст Н.Наранболд гоол оруулснаар Брунейн Даруссаламын багийг 2:0-ээр буулган авлаа. Хариу тоглолт энэ сарын 11-ний 20:00 цагт Бруней Даруссалам улсын талбайд болно.
Б.Жаргал