Австралийн эрх баригчид тус улсын хилээр 1.6 тонн метамфетамин төрлийн мансууруулах бодис, 37 килограмм героин нуун нэвтрүүлэхийг завдсан хэргийг илрүүлснээ өнөөдөр зарлалаа.
Тус улсын түүхэнд нэг дор хамгийн их хэмжээтэй метамфетамин илрүүлсэн тохиолдол болж байгаа гэнэ. Уг бодисыг Тайланд Улсаас экспортлосон стерео чанга яригч төхөөрөмжүүдийн дотор нуусан байхад нь хилийн шалган болон тагнуулын алба хаагчид илрүүлжээ.
Мансууруулах бодис нь зах зээлийн ханшаар 1.2 тэрбум австрали доллар буюу 837 сая ам.долларын үнэтэй ажээ. Өнгөрсөн онд Австрали Улс нийтдээ 11.8 тонн төрөл бүрийн мансууруулах бодисыг хилээр нэвтрүүлэхийг оролдсон 43 мянган удаагийн тохиолдлыг илрүүлсэн байна.
Сэтгэгдэл (1)