Төрийн албаны зөвлөлийн даргын шийдвэрээр байгуулагдсан ажлын хэсэг зургадугаар сарын 9-21 өдрүүдэд хөдөө орон нутагт ажиллахаар болжээ. Энэхүү ажлын хэсгийн зорилго нь орон нутаг дахь төрийн захиргааны байгууллага, Салбар зөвлөлийн үйл ажиллагаатай танилцах, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх, ёс зүйн хариуцлагыг сайжруулах, Төрийн албаны тухай хууль, тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах, Төрийн албаны тухай хууль, дагалдан гарсан журам, дүрэм, зааврыг төрийн албан хаагчдад сурталчилан таниулах, “Монгол Улсад мэргэжлийн иргэн, төвтэй төрийн албыг төлөвшүүлэх” нь төслийн хүрээнд орон нутагт сургалт зохион байгуулах юм.
Орон нутагт ажиллах ажлын хэсгийн хуваарь:
Зургадугаар сарын 11-16 өдөр
Дундговь, Өмнөговь аймагт ажиллана.
Зургадугаар сарын 11-18 өдөр
Архангай, Хөвсгөл, Завхан аймагт ажиллана.
Зургадугаар сарын 12-18 өдөр
Баянхонгор, Говь-Алтай, Өвөрхангай аймгуудад ажиллана.
Зургадугаар сарын 12-18 өдөр
Сэлэнгэ, Дархан-уул, Орхон аймагт ажиллана.
Зургадугаар сарын 9-21 өдрүүдэд
Ховд, Баян-Өлгий, Увс аймгуудад ажиллана.
Сэтгэгдэл (2)