"Чингис" зочид буудлын дэргэдэх Е-март худалдааны төвд гал гарсан байна. Галын дуудлагын дагуу нийслэлийн Онцгой байдлын гал унтраах хоёр баг очиж, шаардлагатай арга хэмжээг авчээ. Гал тус дэлгүүрийн нэг давхарт гал гарсан бөгөөд дэлгүүрээс бүх үйлчлүүлэгчдийг гаргасан байна.
Одоогоор утаажилт ихтэй байгаа учир ойр орчим дахь автозамын хөдөлгөөнийг хязгаарлах арга хэмжээ авах шаардлагатай байгаа аж
Албан эх сурвалжаар цөөнгүй үйлчлүүлэгчид угаартсан гэх мэдээлэл байна. Тиймээс яаралтай түргэн тусламж дуудсан байна. Одоогоор гал юунаас гарсан нь тодорхой болоогүй ч зарим үйлчлүүлэгчид нэг давхарт байрлах хоолны газраас гал гарсан гэдэг мэдээллийг сошиал орчинд тараагаад байгаа юм байна.
Сэтгэгдэл (2)