Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас арьс, гоо заслын эмнэлгүүдэд шалгалт хийж байна. Уг шалгалтаар цөөнгүй эмнэлэг чанарын шаардлага хангахгүй эм бэлдмэл, гоо сайхны бүтээгдэхүүн ашигладаг байсан зэрэг зөрчил илэрсэн байна. Тодруулбал,
Сүхбаатар дүүргийн I хорооны нутагт үйл ажиллагаа явуулдаг "Sona beauty" арьс гоо заслын эмнэлгийн үйл ажиллагааг зогсоожээ. Тус эмнэлэг нь эмчлэх, сувилах үйл ажиллагааг эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй явуулж байсан зөрчил нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас хийсэн шалгалтаар илэрсэн байна. Иймд улсын байцаагчийн актаар үйл ажиллагааг нь түр хугацаагаар зогсоон Зөрчлийн тухай хуулийн хүрээнд зөрчлийн хэрэг нээж, прокурорт хүргүүлсэн байна.
Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас арьс гоо заслын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг эмнэлэг болон салонуудад хүндрэл гарах тохиолдлууд эрс нэмэгдэж буйг анхааруулж байна.