Хоёр настай хүүхэд нүхэн жорлонд унаж амиа алдсан золгүй явдал энэ сарын 6-ны өдөр гарсан байна. ОБЕГ-аас мэдээллэснээр уг харамсалтай хэрэг Хөвсгөл аймгийн Тариалан сумын Мандал багт болсон байна. Ослын дуудлагын дагуу онцгой байдлын алба хаагчид очиход иргэн О-гийн хоёр настай хүү 4 метр гүнтэй нүхэн жорлонд унаж нас барсан байж.
Аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 46 дугаар ангийн 4 алба хаагч, 1 автомашинтай 1 километр замыг туулан 11:55 цагт очиж, цогцсыг гарган тус сум дах Цагдаагийн хэсгийн төлөөлөгчид шилжүүлэн өгчээ.
Энэ мэдээллийг сэрэмжлүүлэх зорилгоор хүргэж байгаа бөгөөд эцэг, эхчүүд бага насны хүүхдэд тавих хараа хяналтаа сайжруулж, анхаарал сэрэмжтэй байхыг зөвлөж байна.