БНТУ-ын Истанбул хот дахь Монголын Ерөнхий консулын хоёр ажилтан 70 кг героин тээвэрлэж байгаад баригдсан. Эдгээр хүмүүс нь Ерөнхий консулын ажилтан Б.Баттүшиг, жолооч С.Эрдэнэбаяр нар байсан юм. С.Эрдэнэбаярын хувьд өмнө нь АНУ, Европт Элчин сайдын яаманд ажиллаж байсан, хугацаа нь дуусаад Монголдоо ирэх үедээ ГХЯ-ны өндөр албан тушаалтнуудын жолоочоор ажиллаж байсан нэгэн. Харин Б.Баттүшиг нь томилогдоод жил орчим болж байгаа бөгөөд аав нь Улсын дээд шүүхийн шүүгч байсан хүн юм байна. Хар тамхи тээвэрлэж байсан автомашин нь дипломат дугаартай боловч С.Эрдэнэбаярын хувийн автомашин байсан байдаг. Дипломат дугаарыг Ерөнхий консулын албан бичгээр олгодог билээ.
Уг асуудлаар Истанбул хот дахь Ерөнхий консулын газарт Ерөнхий консулаар ажиллаж байсан Э.Мөнх-Очир тайлбар өгчээ. Тэрбээр “Б.Баттүшиг бол ажил үүргээ сайн гүйцэтгэж байсан хүн. Долдугаар сарын 1-нд томилогдсон. Найман сард ирсэн. Ерөнхий консулын газарт жолооч гэж байдаггүй. Аж ахуйн дарга гэж ирсэн. Хааяа жолоо барих юм байна. Би тэргээ өөрөө барьдаг байсан. Дипломат төлөөлөгчийн газрын ажилтнууд тухайн улсын ДК дугаар авч болдог. Та нараас нэг юм хүсье. Хэрэг нь шалгагдаж байна. Таамаг хэрэггүй. Германд саатуулагдангуутаа над руу ярьсан нь үнэн. Би энд байсан. Бид нар Германд саатуулагдлаа гэсэн. Би Германд Элчин сайдаар ажиллаж байгаа Ганбат руу ярьж, анхаарал хандуулаарай гэж хэлсэн” гэжээ.
С.Сүлд
Сэтгэгдэл (37)