Өнгөрсөн тавдугаар сард БНХАУ-ын иргэд 20 тонн үхсэн малын махыг бэлтгэж, химийн найралгаар "шинэ" мэт болгож, худалдаанд гаргахыг завдсан юм. Тэгвэл дахин хууль бус нэгэн хэргийг тагнуул, цагдаа, гаалийн ажилчид илрүүлсэн байна. Тодруулбал, энэ сарын 7-ны өдөр БНХАУ-ын хэсэг иргэн манай улсын хилээр 0.5 литрийн савлагаатай 6000 гаруй шил архийг хууль бусаар нэвтрүүлжээ. Шалгалтаар уг архи нь чанарын шаардлага хангаагүй, хаяг шошгын зөрчилтэй, стандартын бус болох нь тогтоогдсон байна.
Мөн уг архийг нийслэлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрладаг амины орон сууцанд, зориулалтын бусаар хадгалан борлуулж байсныг илрүүлэн шалгаж байгааг Тагнуулын ерөнхий газраас мэдээлжээ.
Г.Эрдэнэ
Сэтгэгдэл (1)