Киргиз Улсын Ерөнхийлөгч Сооронбай Жеенбековын урилгаар БНХАУ-ын дарга Си Жиньпин энэ сарын 12-14 өдүүдэд тус улсад төрийн айлчлал хийнэ.
Мөн үеэр Бишкект болох ШХАБ-ын гишүүн орнуудын төрийн тэргүүн нарын зөвлөлийн XIX хуралд оролцох аж.
Үргэлжлүүлэн Бүгд Найрамдах Тажикстан Улсын Ерөнхийлөгч Эмомали Ракмоновын урилгаар БНХАУ-ын дарга Си Жиньпин энэ сарын 14-16-нд Душанбед болох Азийн хамтын ажиллагаа, итгэлцлийг бэхжүүлэх хурлын V чуулга уулзалтад оролцох юм байна.
CCTV.COM