Сонгинохайрхан дүүргийн Биеийн тамир, спорт хорооны зааланд энэ сарын 20-23-нд чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээн болно.
Энэ тэмцээнд түрүүлсэн тамирчин Казахстаны Нур-Султан хотод болох ДАШТ, “Токио-2020” олимпийн наадмын эрхийн төлөө өрсөлдөх эрх хүртэх юм.
Тэмцээн эрэгтэйчүүдийн ангилалд 57, 61, 65, 70, 74, 79, 86, 92, 97, 125 кг гэсэн 10 жингийн ангилалд өрнөх бол эмэгтэйчүүд 50, 53, 55, 57, 59, 62, 65, 68, 72, 76 кг гэсэн 10 жинд барилдаан болох юм байна.
Б.Жаргал