УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Д.Лүндээжанцан гишүүнийг даргаас чөлөөлөх эсэх асуудлыг хэлэлцлээ. Улмаар УИХ-ын гишүүн С.Бямбацогтыг Байнгын хорооны даргад нэр дэвшүүлэх саналыг МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн танилцуулсан юм.
Энэ дагуу нэр дэвшигчээс асуулт асууж, үг хэлэлх гишүүн гарсангүй. Тиймээс С.Бямбацогтыг УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны даргад дэмжье гэсэн саналын томъёоллоор санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 100 хувийн саналаар дэмжлээ. Байнгын хорооны санал дүгнэлтийг УИХ-ын чуулганы хуралдаанд танилцуулж, санал хураалт явуулснаар баталгаажих юм.
Төрийн байгуулалтын байнгын хорооны даргад нэрийг нь дэвшүүлсэн С.Бямбацогт нь Санхүү эдийн засгийн дээд сургууль эдийн засагч мэргэжлээр төгссөн. 2005 онд Нидерланд Улсын Маастрихтын Их сургууль эдийн засагч, МУИС-ийг Хууль зүйн сургууль эрх зүйч мэргэжлээр тус тус төгссчээ.
Тэрбээр “Ховдын өргөө" ХХК-ийн ерөнхий захирал, "Нью Прогресс" ХХК-ийн захирал, "Нью Прогресс" группын Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, ерөнхийлөгчөөр ажиллаж байсан туршлагатай. Улмаар 2008 оноос УИХ-ын гишүүн, МАН-ын бүлгийн дарга, Хууль зүй, дотоод хэргийн сайдаар ажиллаж байсан билээ.
С.Сүлд
Сэтгэгдэл (4)