Соёл, урлагийн байгууллагуудын “Нээлттэй хаалганы өдөрлөг” энэ сарын 13-нд буюу маргааш 10.00-19.00 цагт Сүхбаатарын талбайд болно. Нээлттэй хаалганы өдөрлөгөөр соёл, урлагийн үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор төр засгаас соёлын талаар авч хэрэгжүүлж буй бодлого, чиглэлийг таниулах мөн олон нийтэд чиглэсэн олон талт арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөжээ.
Энэ хүрээнд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газрын дарга Г.Эрдэнэбат нээлттэй хаалганы өдөрлөгийн зохион байгуулалт, үйл ажиллагааны талаар төр, орон нутгийн өмчит болон хувийн хэвшлийн соёл, урлагийн байгууллагын захирал, удирдлагуудтай уулзалт зохион байгуулж үүрэг, чиглэл өгсөн байна. “Нээлттэй хаалганы өдөрлөг”-т Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулдаг соёл, урлагийн байгууллагууд оролцоно.