Тээврийн цагдаагийн албанаас "Бяцхан зорчигч" аяны хүрээнд тус албаны Хан-Уул дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтсээс нийслэлээс орон нутгийг чиглэх авто замд хяналт шалгалтыг эрчимжүүлжээ.
Энэ хүрээнд тээврийн хэрэгсэлд хүүхдийг буруу тээвэрлэж байгаа зөрчлийг илрүүлж, илэрсэн зөрчлийг арилгуулах, шаардлагатай тохиолдолд тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг үргэлжлүүлэхгүй байх арга хэмжээ авч зөрчил гаргасан жолооч нарт Замын хөдөлгөөний аюулгүй байдлын хууль, тогтоомжийн тайлбар сургалтыг зохион байгуулан ажилласан байна.
Түүнчлэн хүүхдийг буруу тээвэрлэж явсан тээврийн хэрэгслийг зогсоож ЗТХ-ийн 14.7.20, 14.7.45-д заасны дагуу арга хэмжээг тооцон ажиллажээ. Мөн дүүргийн хэмжээнд 0-10 насны хүүхдийг буруу тээвэрлэж явсан 96 жолоочид сургалт орж сэрэмжлүүлэг, брошур тараасан байна.
Б.Лхам
Сэтгэгдэл (1)