УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан нарын гишүүд энэ сарын 06-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг нэг дэх хэлэлцүүлэгт бэлтгэх талаар хэлэлцлээ.
Тус байнгын хороо 19 гишүүнээс бүрддэг бөгөөд хуралдаанд УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат, М.Энхболд, О.Баасанхүү, Д.Дамба-Очир, Б.Баттөмөр, Н.Амарзаяа, Н.Энхболд, Д.Тогтохсүрэн, Д.Содбилэг, Д.Сумъяабазар, Ж.Батзандан,Ж.Мөнхбат, Ж.Ганбаатар, Л.Оюун-Эрдэнэ, УИХ-ын дарга Г.Занданшатар нар оролцож байна. Хуралдаанаар уг хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжиж, анхны хэлэлцүүлэгт шилжүүллээ.
Чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи Байнгын хорооны саналыг дэмжвэл Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах эсэх асуудал наадам хүртэл үргэлжлэх юм.
Р.Хишигээ
Сэтгэгдэл (2)