Үндсэн хуулийн хоёрдугаар хэлэлцүүлэгт АН оролцохгүй гэдгээ мэдэгдсэн. Энэ талаар АН-ын дарга, УИХ-ын гишүүн С.Эрдэнэ тайлбар хийлээ. Тэрбээр “Энэ асуудалд анхнаас оролцохгүй гэдгээ илэрхийлсэн. АН хуулиар олгогдсон эрх, үүргийнхээ дагуу татгалзсан. Үндсэн хууль бол хэн дуртай бүхний гар дүрдэг хууль биш. Үндэсний аюулгүй байдлын суурь хууль. Хууль батлах процесс хууль бус байвал энэ хэлэлцүүлэгт оролцохгүй байх эрх нь гишүүдэд бий. Ямар үндэслэлээр, ямар хуулийн заалт зөрчсөн бэ гэдэгт тайлбараа хүргүүлсэн.
МАН ямар юу хэлж, ямар байр суурьтай байх нь чухал биш.
Бид Үндсэн хуулиа хамгаалах ёстой. Төрийн эрхэнд ямар нам барих нь хэнд ч хамаагүй. Олонх, цөөнх байх нь асуудал биш. МАН олонхоороо батлана л биз. Процессийн алдаатай хууль батлавал дараа нь хариуцлагаа хүлээх биз. Ядаж л дордуулсан долоон заалтыг өөрчлөхөөр тусгаагүй. Ерөнхийлөгч, ард түмнээс санал асуулга аваагүй. Зөвхөн зөвлөлдөх уулзалт хийснээ санал авсан мэтээр тархи угааж болохгүй. Тойрогт ажиллаж санал авсан гэсэн. Ийм боломж байхгүй. Хэдхэн хоногийн дотор олон сая санал авах нөөц боломж байхгүй. Ингэж ард түмнийг хуурч болохгүй. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлага байна уу гэвэл бий. Гэхдээ хууль бус байж болохгүй. Нөгөө талаасаа ёс зүйн чадамжгүй хүмүүс Үндсэн хуульд гар дүрж болохгүй. Эхлээд өөрсдийгөө гэм зэмгүй гэдгээ хууль хяналтын байгууллагаар батлуулчих. Гар цэвэр, нэр цэвэр болчихоод Үндсэн хуулийг өөрчил. Хэд хэдэн гишүүний асуудал хуулийн байгууллагад бий. Үүнийгээ шийдчих.
Эрх зүйн чадамжгүй УИХ тарах ёстой. Тэдний ярьсан бүх үлгэр худлаа гэдгийг ард түмэн харлаа, мэдэрлээ.
Өргөн хэрэглээний барааны үнэ 45 хувиар өссөн. Татвар нэмсэн. Аз жаргалтай амьдруулна гэсэн МАН-ын амлалт хаана байна. Бүх хураамж нэмэгдсэн. Ус, газрын татвар нэмэгдсэн. Ил, далд хэлбэрээр ард түмний халааснаас авч байна. Гэтэл тансаг хэрэглээний зардал 2018 онд 800 тэрбум, 2019 онд 2.4 их наяд, 2020 онд 3.7 их наядаар тусгасан байна. Яах вэ, намайг ингэж хэллээ гээд шүүмжил, муул. Нэр муутайгаар би л бодит үнэнийг хэлж байна. Шударга байцгаая.
Г.Эрдэнэ
Сэтгэгдэл (21)