ОУВС-гийн хөрөнгө оруулалттай холбоотой Сангийн сайд Ч.Хүрэлбаатар тайлбар өглөө. Тэрбээр “Тогтвортой байдлыг хангах чиглэлээр 34 сая доллар байдаг. Азийн хөгжлийн банкнаас санхүүжилт орж ирээд явж байна. Арилжааны банкууд өөрийн хөрөнгөө нэмэгдүүлсэн талаар шалгалт оруулчихсан болохоор үүний үр дүнд зургаа дахь санхүүжилт нь орох байх” гэв. Үүний дараа тэрбээр сэтгүүлчдийн асуултад хариулсан юм.
-Арилжааны хоёр банк активаа хэрхэн нэмэгдүүлсэн талаар тайлбарлаж чадахгүй байна гэсэн мэдээлэл байна?
-Та бүгд анзаарсан бол гуравдугаар сараас хойш энэ асуудлыг ярьж байгаа. Арилжааны банкууд өөрийн эх үүсвэрэээ нэмэгдүүлсэн талаар ил тод байлгаж, шалгуулах ёстой гэдгийг ярьсаар ирсэн. 2019 оны гуравдугаар сараас хойш ярьж байна.
-Ямар хоёр банк юм бол?
-Тэрийг нь банк хариуцаж байгаа Төв банкнаас асуусан нь дээр болов уу.
-Гаднын эх үүсвэрээс юм уу, эсвэл дотоод уу?
-Тэрийг хэлж мэдэхгүй байна. Арилжааны банкуудад хяналт тавьдаг газар нь Монголбанк.
-Санхүүжилтийн асуудал дээр Засгийн газрын нөөц хөрөнгийн асуудал байгаа юу?
-Байгаа.
-Хүний хөгжил сангийн мөнгөний өрийг төлж дуусгасан гэсэн?
-Нэг их наяд төгрөгийн өр үлдсэн байсан. Өнгөрсөн хугацаанд аваад үзвэл энэ сангийн орлого нь хоёр их наяд, зарлага нь гурван их наяд байсан. Энэ сангаас Хүүхдийн мөнгийг санхүүжүүлдэг байсныг Та бүхэн мэдэж байгаа байх. 2010-2016 оны хооронд хэрэгжиж явсан. Орлого, зарлагын зөрүү нь нэг их наяд байсан. Ялангуяа эдийн засгийн хүндрэлтэй үе буюу 2015-2016 оны үед Хүүхдийн мөнгийг зээл авч тавьж байсан. Хоёр хоногийн өмнө энэхүү их наядын өрийг дарж дуусгасан. Улсын төсөв энэ мэтээр цэгцэрч байна. ОУВС-гийн зүгээс дүгнэлт хийхээр ирэхдээ Засгийн газрын өрийн хэмжээ буурсныг, төсвийн сахилга бат сайжирч байгааг, ашигтай гарч байгааг хэлсэн. Арилжааны банкуудад тавих шаардлагаа бид сайжруулах ёстой хэлж байгаа. Эдийн засаг тэлэхийн хэрээр арилжааны банкууд хөрөнгөө нэмэгдүүлж явах ёстой. Тэгэхгүй бол сөрөг үр дагавар гарна. Түүнийг ОУВС-тай, сангүй бид өөрсдөө хэлж байгаа.
-Хүүхдийн мөнгөний асуудлаар нугалаа үүсээд байсан гэсэн гомдол гарч байна. Хүсэлт гаргасан хүүхэд болгонд 670 оноо гэсэн ч авч чадахгүй байна. Үүнийг яаж шийдэх ёстой юм?
-УИХ-аас гарсан тогтоолын дагуу явж байгаа. Засгийн газрын төвшинд үүнийг ярьж байгаа.
-Хөрөнгийн эх үүсвэр нь тодорхой юм биш үү?
-Нэг сая хүүхдэд олгоно гэдэг зарчмаар явж байгаа. Зургадугаар сарын 1-нээс эхэлж олгож байгаа шүү дээ.
-Босго оноог болиулах боломж байгаа юм уу?
-Түүний ярьж байгаа. Шийдэл гарахаар яръя.
-Цаашдаа Хүний хөгжил санд өр үүсгэхгүйгээр явах боломж байгаа юу?
-Энэ сан хуулиараа алга болсон. Хүүхдийн мөнгийг энэ сангаас олгож байгаа. Халамжийн сан гэдгээс олгож байгаа гэсэн үг. Хүүхдийн мөнгө халамж гэсэн ойлголтоор олгож байгаа гэсэн үг.
-Капитал банкинд хэд хэдэн сангийн мөнгө байсан. Үүнийг буцаан татах асуудал юу болсон бэ?
-Нийтдээ 340 гаруй тэрбум төгрөг байгаа. Үүнээс хамгийн их нь Нийгмийн болон Эрүүл мэндийн даатгал. Мөнгө нь шилжээд орчихсон байсан. 2013-2015 онуудад энэ мөнгө шилжиж орсон. Нэлээд олон сангаас тухайн мөнгийг татах олон бичиг явуулсан байна лээ. 2015 оноос хойш тухайн мөнгийг буцаан төлж чадахгүй явсаар эрсдэлд орсон банк. Яамны зүгээс ийм эрсдэлд орсон бүх байгууллага руу албан бичиг явуулсан. Мөнгөө нэхэмжлэх тухай аргачлал явуулсан.
Миний хувьд юу гэж бодоод байна гэхээр энэ мөнгө агаарт ууршаагүй. Газрын хөрсөнд ороод алга болчоогүй. Түүний хойноос уугагүй явах ёстой.
-Чанаргүй зээлийн асуудал үүссэн бол төсвөөс мөнгө өгөх үү?
-Төсвөөс мөнгө өгөхгүй.
-20 сая төгрөгийн хадгаламжтай бол хуулиараа олгох заалттай гэдгээр?
-Тэр нь Хадгаламжийн даатгалаараа шийдэгдээд явна. Яагаад гэхээр 2008 онд хууль гаргасан. Арилжааны банкууд эрсдэлд орж эхлэхэд. Иргэдийн эрх ашгийг хамгаалахын тулд Хадгаламжийн даатгалын корпорацийг бий болгосон. Тэр дагуу мөнгө нь шийдэгдээд явсан.
С.Сүлд
Сэтгэгдэл (13)