Монголын ерөнхий боловсролын гурван сургуульд сүрьеэгийн дэгдэлт илэрч, эцэг эхчүүдийг айдаст автаад байгаа. Тиймээс Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэлийг "Ажлаа муу хийсэн" гэж огцруулахыг шаардсан жагсаалыг өнөөдөр дахин боллоо.
Ардчилсан намын Эрүүл мэндийн бодлогын зөвлөлийн дарга Ж.Амарсанаа жагсаалын үеэр “Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл сайн дураараа ажлаа өгөхгүй байгаа учраас эсэргүүцлийн жагсаалаа үргэлжлүүлж байна. Засгийн газар дорвитой арга хэмжээ авахгүй байна. Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид эм ууж байсан. Гэтэл эм ууж байсан сурагчдын дунд дахин сэдрэлт гарсан. Сурагчид эм уусаар байхад сэдрэлт үүссэн нь эмэнд дасалтай сүрьеэ байх гэсэн болгоомжлол төрүүлж байна.
Бас ашиг сонирхлын зөрчил бүхий томилгоонууд их хийгдэх боллоо. Улсын Нэгдүгээр эмнэлгийн даргыг сольсон. Үүний цаана ямар асуудал байгааг тодруулах хэрэгтэй. Сайдын тушаал нь хаана байна. Хэрвээ ажлаа сайн дураараа өгч хариуцлага хүлээхгүй бол тэмцлийн хүнд хэлбэрт шилжинэ" гэлээ.
Сэтгэгдэл (11)