Биеийн тамир,спортын газрын дарга Ц.Шаравжамц Монгол Улсын Гавьяат дасгалжуулагч цол хүртсэн, ОУХМ Ж.Баянцагааныг өнөөдөр хүлээн авч уулзан хүндэтгэл үзүүллээ.
Энэхүү ёслолд БТСГ-ын дарга Ц.Шаравжамц, Төрийн захиргааны удирдлага,санхүүгийн хэлтсийн дарга Ц.Одонбаяр, Гадаад харилцаа, статистик, мэдээллийн технологийн хэлтсийн дарга Н.Оюунбат, МУҮХ-ны ерөнхийлөгч Б.Тулга, Удирдах зөвлөлийн гишүүн, МУГТ Б.Гангаамаа болон ОУУХ-ны Залуучуудын комиссын гишүүн О.Батсайхан нар байлаа. Ц.Шаравцамц дарга шинэхэн гавьяат дасгалжуулагчийн олон жилийн хичээл зүтгэлийг ямагт өндөрөөр үнэлж явдгаа илэрхийлж аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөсөн юм.