Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Эхээсээ өвлүүлсэн авьяасыг үргэлжлүүлж яваа Г.Мөнхбаяр

2019-7-09
0
ЖИРГЭХ

Хүний амьдрал сонголтоор дүүрэн. Хүсэл мөрөөдлөө биелүүлж, ирээдүйн их ажлынхаа эхлэлийг тавихын тулд амжилттай суралцаж, ажиллаж байсан мэргэжлээсээ татгалзах шаардлага  тулгарах нь бий. Хийж бүтээх хүслээр дүүрэн залуу Хөвсгөл аймгийн Рашаант сумаас их хотыг зорьсон нь учиртай. Түүнийг Г.Мөнхбаяр гэдэг. Татварын байцаагчаар тасралтгүй есөн жил ажилласан тэрбээр оёдлын салбар руу “урваж”, оёж хатгах уран үйлст суралцаж явна. “Ахаасаа суралцаж,  хувцсыг чанартай, чамин оёж болдгийг харуулах туйлын хүсэлтэй” гэдгээ онцоллоо. Хуурай ах Д.Отгонбаяртайгаа хамтран оёдлын цех байгуулан ажиллаж эхлээд хэсэг хугацааг үджээ. Түүний ах олон жилийн турш оёдлын салбарт ажиллаж яваа энгийн нэгэн. Оёж, хатгаж, урлаж шаглах үйлдээ хэн хүнийг дагуулахгүй чадварлаг гэдгийг Г.Мөнхбаяр онцолсон юм. “ Залуу нас удаан үргэлжлэхгүй.  Залуу дээрээ хийж бүтээх хэрэгтэй л гэж боддог. Тиймдээ ч төрийн албаныхаа ажлыг хүлээлгэн өгч, өөрийн сонирхдог ажлаа эхлүүлсэн. Зарим хүмүүс намайг сайхан ажлаа хүлээлгэж өгөөд яагаад оёдолчин болчихсон юм бол гэж гайхаж байгаа байх. Гэхдээ би чадна гэсэн итгэлтэй байгаа” гэв.

Түүний ээж үр хүүхдийнхээ төдийгүй өрөөл бусдад дээл, хувцсыг “хүний нүдэнд тусхуйц” урлаж өгдөг уран хүн байжээ. Ээжийнх нь урлах авьяас хүүд нь өвдлөгдөж өдгөө өөрийн бүтээлийг туурвиж яваа нь энэ.

Г.Мөнхбаярыг оёдлын салбар руу эргэлт буцалтгүй орох шийдвэрийг хуурай ах Д.Отгонбаяр нь тавьжээ. Тэд танилцаж, нөхөрлөлийн эхлэлээ тавилцсан үеэс хувцас оёх талаар анхны мэдэгдэхүүнийг ах нь өгчээ. “Манай ах их сайн чанартай, чамин оёдог. Тиймээс би ахтайгаа хамтарч ажиллахаар шийдсэн. Өнгөрсөн зун оёдлын сургалтад хүртэл эхнэртэйгээ хамт суугаад амжсан.  Ой ч хүрээгүй. Хүүхдээ түрж очоод хоёулаа сургалтандаа сууна. Хүүгээ тэрэг нь дээр нь суулгачихаад хоёр талд оёдог байлаа. Хүүхдэдээ цамц, өмд, эхнэртээ дээл, цамц гээд л олон төрлийн хувцсыг оёж сурсан. Багш маань ч хэлж байсан. “Чи эрэгтэй хүн гэхэд их чамбай оёж байна шүү. Чамд авъяас байна” гэж урамшуулж байсан.  Багшаасаа тодорхой хэмжээний зүйлийг сурч авсан. Харин одоо ахаасаа чадахгүй мэдэхгүй зүйлээ асуугаад суралцаад явж байна” гэсэн юм.

Аливаа ажлыг эхлүүлэхэд асуудал гардаг нь нууц биш. Тэр бүгдийг даван тулаад өнөөдрийг хүрсэн тэднээр бахархах сэтгэгдэл төрөв. Бичил бизнес эхлүүлэхэд санхүүгийн асуудлаас эхлээд саад тотгор их.

Гэхдээ ажил хийвэл арга нь олдоно. Ах дүү нараасаа санхүүгийн тусламж буюу “зээл” авч ажлаа эхлүүлсэн талаараа хэллээ. Тэрбээр “Би төрийн албанд есөн жил ажилласан. Цалин бол төдийлөн сайн биш. Ажиллаж байхдаа хашаа, байшинтай болоод амжсан. Бусдын адил банкны зээлтэй. Тиймээс ах дүү нараас амин хувийн зээл авсан” гэдгээ учирлаж байлаа.

Биднийг ийн хөөрөлдөх зуур түүний эхнэр А.Нарантуяа шилбийг эвлэгхэн гэгч зангидаж, хадаж байв. Ой гарантай хүүхдээ саатуулан, ханийнхаа ажилд тусалж, байгаагаас тэд нэг зорилгын төлөө хөдөлмөрлөж байгаа нь илт. Тогтмол цалинтай төрийн албаныхаа ажлаас гарч өөрийн брэндийг бий болгох мөрөөдөлтэй ханийнхаа сонголтыг хэрхэн хүлээж авсан талаар тодруулсан юм. Тэрбээр “Ажлаасаа гараад хувийн бизнес хийвэл яах бол. Оёдол хийж үзэх үү гэж асууж байсан. Би анх сонсоод их эргэлзсэн л дээ. Төрийн албаныхаа ажлаас гараад эрэгтэй хүн оёдол хийнэ гэхээр. Тэгээд л хоёулаа ярилцаад хамтдаа хийж үзэх шийдвэрт хүрсэн. Хоёулаа хамт  хүүхдээ харангаа сургалтад сууж эхэлсэн. Гэр бүлээрээ сургалтад суугаад хувцас оёх их сонирхолтой санагдаж байсан.  Ханьтайгаа хамт суралцахад надаас илүү нямбай оёж, хийж буй ажилдаа сэтгэлээсээ хандаж байгаа нь харагдаж байсан юм. Ер нь бол их нямбай хүн л дээ. Товч шилбээ хадаж байхад хажуугаас шүүмжилнэ. Хийж буй ажилдаа чин сэтгэлээсээ хандаж, үйлчлүүлэгчдийнхээ сэтгэлд хүртэл урлаж өгөхийг эрхэмлэдэг нь харагддаг. Гэр бүлээрээ оёдлын бизнес хийхээр зориглосон учраас хамтдаа зүтгэнэ дээ” гэв.

“Хас шаглаа” цехээ нээсэн даруйдаа хүүхдийн болон том хүний биеийн тамирын хослол урлаж, худалдаанд гаргадаг байсан гэнэ. Харин одоо баяр наадам хэдхэн хоногийн дараа болох учир худалдан авагчиддаа зориулан монгол цамц, дээлийг тун боломжийн үнээр худалдаанд гаргаж байгаа аж. Наадам дөхөхөөр монгол үндэсний хувцсны үнэ тэнгэрт хаддаг талаар шүүмжлэх хүмүүс нэлээд байдаг. Тэгвэл “Хас шаглаа”-н чадварлаг эрэгтэй оёдолчид өнгө загварын өргөн сонголттой, чамбай оёсон цамцаа 55 мянган төгрөгөөр харин эмэгтэй загварын дээл 100-130 мянган төгрөгөөр худалдаалах буюу захиалга авч түргэн шуурхай урлаж өгч байна. “Бизнес хийж байгаа хүн бүрийн ажиллах арга барил, маркетенг өөр өөр байдаг. Бидний хувьд ард түмний амьжиргааны төвшинтэй уялдуулж үнэ ханшаа тогтоодог байгаа. Эргэлтэнд хурдан оруулж, эргэх ашиг дээрээ голлон анхаардаг. Чанартай оёхыг л эрхэмлэж ажиллаж байна. Материал сонгохдоо хүртэл анхаарал хандуулна. Хүний биед эвтэйхэн, угаахад будаг гарахгүй тийм л материал худалдан авч, хувцас хийдэг байгаа” гэсэн юм.

Цаашид хүүхдийн хувцсыг голлон оёх төлөвлөгөөтэй байгаа ч өөрийн гэсэн брэндтэй болох туйлын хүсэлтэй аж.

С.Ичинхорлоо

0
ЖИРГЭХ
Санал болгох
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (12)

  • deegii (103.229.123.30)
    amjilt husie
    2019 оны 07 сарын 16 | Хариулах
  • Gerelb (202.126.88.218)
    Nziin ajild n amjilt husey.
    2019 оны 07 сарын 16 | Хариулах
  • irgen (31.165.225.30)
    yamar sain huurai ahtai hymyys ve, hoorhon ger byl baina, ene zeh chin haana baidag um be ? shudarga ynetei sain hymyysiin umnaas avmaar baina
    2019 оны 07 сарын 10 | Хариулах
    • 88043892
      2019 оны 07 сарын 10
    • 88043892
      2019 оны 07 сарын 10
  • Наагий (202.9.43.55)
    Дээл авахыг хүсвэл холбоо барих утас байна уу
    2019 оны 07 сарын 10 | Хариулах
    • 88043892
      2019 оны 07 сарын 10
  • Ганаа (59.153.112.235)
    Монгол дээл хийц муутай хэрнээ үнэ хэт өндөр байдаг. Харин танайх боломжийн үнэтэй юм байна. Эрэгтэй хүн оёх үйлдээ их нямбай байдаг гэсэн. Амжилт хүсье.
    2019 оны 07 сарын 10 | Хариулах
  • Батбаяр (59.153.112.235)
    Амжилт хүсье. Зориглож хийсэн бүхэн амжилтын зүг хөтөлдөг
    2019 оны 07 сарын 09 | Хариулах
  • Хөвсгөл (59.153.112.235)
    Нутгийн дүүд амжилт хүсье. Бүх зүйлийг сэтгэлээсээ хийдэг шүү.
    2019 оны 07 сарын 09 | Хариулах
  • Зочин (59.153.112.235)
    Ёстой мундаг хайр хүргэм гэр бүл байна. Хүүхдээ түрээд сайхан амьдрахын тулд хоёулаа сургалтанд суудаг байсан гэжээ. Аз жаргал хүсье
    2019 оны 07 сарын 09 | Хариулах
  • irgen (31.165.225.30)
    za estoi zov songolt hiijee, baizaagch hiigeed suuj baisnaas urlaj byteeh ni setgeld mash saihan , amdrald ch oodrog saihan setgegdel toryylj setgej bodoj hiij baina gesen yg bolohoor eryyl mended ch heregtei , amjilt hysie goe umnuud hiijee, yalngyua ter hyydiin huvzasnuudm tom hyniihiigch hiih heregtei mash saihan bolj
    2019 оны 07 сарын 09 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • П.Батчимэг: Ирэх оны төсвийг 41.5 их наядын алдагдалтай батласан нь татвар төлөгчдийг улам сөхрүүлэх арга гэхээс өөр үг алга
    8 цаг 58 мин
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
    9 цаг 23 мин
  • ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨГ ХАНГАХЫН ТУЛД ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БОДИТОЙ БОЛГОХ ШААРДЛАГАТАЙ
    9 цаг 25 мин
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    10 цаг 28 мин
  • ФАКТ: Г.Дамдинням сайдын барьсан "iPhone Duo" гар утас дунджаар 10 сая төгрөгний үнэтэй
    11 цаг 6 мин
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, прокурорын байгууллагын дотоод журмуудад хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийж танилцуулах чиглэл өгөв
    11 цаг 22 мин
  • Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
    11 цаг 43 мин
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
    11 цаг 46 мин
  • Д.Батлут: Улс төрийн тогтвортой байдлыг эрхэмлэж үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөнө
    12 цаг 47 мин
  • Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
    12 цаг 57 мин
  • Энэ онд үзэлтээрээ тэргүүлж буй кинонууд
    13 цаг 51 мин
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
    13 цаг 54 мин
  • “УБТЗ” ХНН энэ онд 35 сая тн ачаа тээвэрлэж, түүхэн дээд амжилт тогтоох төлөвтэй байна
    14 цаг 10 мин
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
    14 цаг 54 мин
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
    15 цаг 42 мин
  • МУГТ Т.Тулга, Л.Энхрийлэн нар дэлхийн чансааг ТЭРГҮҮЛЖ байна
    15 цаг 57 мин
  • Шадар сайд Н.Номтойбаярын ширээний нүдэнд юу байгаа вэ?!
    16 цаг 38 мин
  • УИХ-ын гишүүн Х.Болормаа “Нээлттэй парламент” танхимд хоёр дахь удаагаа ажиллав
    17 цаг 2 мин
  • Монгол, Вьетнамын Засгийн газар хоорондын комиссын 20 дугаар хуралдаан боллоо
    17 цаг 5 мин
  • Шотландын Лох-Несс нуурт 500 жилийн дараа минжнүүд эргэн нутагшжээ
    17 цаг 11 мин
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Сагсанбөмбөгт ур чадвараараа гайхагдаж байгаа Өлзийбатын Индра гэж хэн бэ?
  • Монголын шигшээ багийн ирээдүй болсон төвийн тоглогч С.Ган-Эрдэнийн тухай баримтууд
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • АЛТАН ЦОМ: Гавьяатууд манлайлсан гал гарсан барилдаан
  • Улаанбаатарт өдөртөө 3-5 хэм хүйтэн байна
  • Чимпанзегийн дайралтаас амь мултарч, олимпод оролцохоор зэхэж буй Дуниа Родригес Сибоманагийн түүх
  • АЛТАН ЦОМ: Э.Батмагнайн баг Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нарыг зогсоож чадах уу?
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • АЛТАН ЦОМ: Нас ахиж яваа аваргуудын баг өнөөдөр тулна
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • ФОТО: УИХ-ын хүндэтгэлийн хуралдаан эхэллээ
  • “Алтай холдинг” ХХК-ийн ТУЗ-ын дарга Б.Баттүшиг Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулууныг уучлал гуйхыг шаарджээ
  • Этгээд хоригтой 24 улс
  • Аймагт, цэрэгт цойлж түрүүлсэн Сумын заан П.Нямжав гэж хэн байв?
  • Дашваанжил компани газны үнээ 5400 төгрөг болгон нэмжээ
  • Зос уулын орд зоосны нүхээр гоожоод дуусах вий!
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • АЛТАН ЦОМ: Нас ахиж яваа аваргуудын баг өнөөдөр тулна
  • Монголын шигшээ багийн ирээдүй болсон төвийн тоглогч С.Ган-Эрдэнийн тухай баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • АЛТАН ЦОМ: Э.Батмагнайн баг Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нарыг зогсоож чадах уу?
  • МУГТ Э.Цэндбаатар энэ бямба гарагт Мухаммад Якубовтой тулалдана
  • ОХУ-ын АНУ-д суугаа Элчин сайд Александр Дарчиев гэнэт нас баржээ
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • Экспорт өмнөх оны мөн үеэс 45.3 хувиар өсжээ
  • Монголд тоглолтоо хийх HWASA-гийн заавал сонсох шилдэг 10 дуу
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • У.Хүрэлсүх: Их Монгол Улсын үргэлжлэл болохоо өглөө бүр санаж, өдөр бүр хичээж, үдэш бүр цэгнэж явахыг уриалж байна
  • ПСЖ клубийн алтан эрин үе
  • FIBA 3x3 AmeriCup 2026 тэмцээний тойм
  • П.Бат-амгалан дэлхийн аварга болж, дэлхийн дээд амжилтыг шинэчиллээ
  • ОХУ-ын талд тагнуул хийсэн гэх сэжгээр АНУ-ын армийн алба хаагчийг Их Британид баривчилжээ
  • АЛТАН ЦОМ: Гавьяатууд манлайлсан гал гарсан барилдаан
  • "The MongolZ" өнөөдөр "IEM Beijing" тэмцээний шигшээд шалгарахын төлөө өрсөлдөнө
24 баримт
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК