Үндэсний их баяр наадмыг угтан Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан “The Hu” хамтлагийг "Хангарди" одонгоор шагнасан билээ. Тэгвэл өнөөдөр тус хамтлагын Засгийн газрын хүндэт өргөмжлөлөөр шагналаа.
“Хүннү” рок хэмээх цоо шинэ урсгалаар Монгол төдийгүй дэлхийг шуугиулж буй “The Hu” хамтлагынхан эх орондоо долдугаар сарын 8-нд ирсэн юм.
Тэд Европын 13 улсад нийт 23 удаагийн тоглолт зохион байгуулахын зэрэгцээ хамгийн их үзэгчтэй дэлхийн томоохон найман рок хамтлагын тоглолтод мөн оролцсон юм.
Сэтгэгдэл (1)