Тулгар төр байгуулагдсаны 2228 жил, Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний их баяр наадмын барилдаанд нийт 512 бөх бүртгүүлсэн байна.
Тодруулбал, дархан аварга Г.Өсөхбаяр тэргүүтэй, аварга Ч.Санжаадамба, Н.Батсуурь, Г.Эрхэмбаяр, С.Мөнхбат, О.Балжинням, улсын арслан Х.Мөнхбаатар, Ц.Содномдорж, Д.Мөнх-Эрдэнэ, Д.Азжаргал, Д.Ганхуяг, Р.Пүрэвдагва, Э.Оюунболд, П.Бүрэнтөгс нарын найман арслан бүртгэлд хамрагджээ.
Мөн улсын гарьд И.Доржсамбуу, М.Баяржавхлан, Д.Рагчаа, Б.Гончигдамба, Ж.Бат-Эрдэнэ, Ш.Жаргалсайхан нарын зургаан гарьд барилдахаар болсон байна.
Улсын заан Н.Жаргалбаяр, Б.Сайнбаяр, Ц.Мягмарсүрэн, М.Өсөхбаяр, Д.Баасандорж, Б.Соронзонболд, Б.Батмөнх, Н.Түвшинбаяр, Т.Санчир, Улсын харцага цолтнуудаас Ш.Мөнгөнбаатар, Т.Өсөх-Ирээдүй, Н.Золбоо, О.Хангай, Т.Баасанхүү, Ш.Уламбаяр, М.Бадарч, П.Ганхуяг, Ө.Даваабаатар, А.Бямбажав, Б.Одгэрэл, Т.Бэгзсүрэн, Б.Бат-Өлзий, Н.Батзаяа, Л.Пүрэвжав, Д.Бат-Эрдэнэ нарын 16 харцага барилдахаар болжээ.
Эдгээрээс гадна аймгийн арслан 11, аймгийн заан 25, аймгийн харцага 37, аймаг, цэргийн начин 80, залуу бөх 152, цэрэг 10 барилдана.
Ардын хувьсгалын 98 жилийн ойн хүчит бөхийн барилдааны нэгийн даваа 13.00 цагаас эхэлнэ.