Тулгар төрийн 2228, Их Монгол Улс байгуулагдсаны 813, Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний Их баяр наадмыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг, Хууль зүй, дотоод хэргийн сайдын тушаалаар төрийн дээд одон, медаль, салбарын шагналаар шагнагдсан прокурор, ажилтнуудад шагнал гардуулах ёслолын үйл ажиллагаа өнөөдөр /2019.07.10/ Улсын Ерөнхий Прокурорын Газарт боллоо.
Шагналыг Монгол Улсын Ерөнхий прокурор, төрийн хууль цаазын тэргүүн зөвлөх Б.Жаргалсайхан гардуулж өгсөн бөгөөд прокурорын байгууллагад олон жил үр бүтээлтэй ажиллаж төрийн дээд одон, медаль, хууль зүйн салбарын шагналаар шагнагдаж байгаа прокурор, ажилтнуудад болон тэдний хамт олон, гэр бүлийнхэнд баяр хүргэж, мэндчилгээ дэвшүүллээ.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2019 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 127 дугаар зарлигаар Өмнөговь аймгийн прокурорын газрын ерөнхий прокурорДоржийн Доной Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон, Улсын Ерөнхий Прокурорын Газрын хяналтын прокурорНямсүрэнгийн Найгалдорж Алтангадас одон, Нийслэлийн прокурорын газрын ахлах прокурор Агваанбалдангийн Энхжаргал, Нийслэлийн прокурорын газрын ахлах прокурор Нацагдоржийн Энхтуяа, Сүхбаатар дүүргийн прокурорын газрын хяналтын прокурорМишигбазарын Гантулга, Налайх, Багахангай дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Сундуйн Энхмаа, Дархан-Уул аймгийн прокурорын газрын нягтлан бодогч Намсрайн Бурмаа, Говь-Алтай аймгийн прокурорын газрын харуул хамгаалалтын ажилтан Буриадын Болдбаатар, Говьсүмбэр аймгийн прокурорын газрын үйлчлэгч Удвалын Сэр-Од, Хөвсгөл аймгийн прокурорын газрын туслах ажилтан Жалбуугийн Дарьсүрэн нар Хөдөлмөрийн хүндэт медалиар шагнагдлаа.
Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 165 дугаар зарлигаар Улсын Ерөнхий Прокурорын Газрын ахлах прокурорДаваадоржийн Бөхчулуун Хөдөлмөрийн хүндэт медаль, Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн А/18 дугаар тушаалаар Улсын Ерөнхий Прокурорын Газрын хяналтын прокурор Цагааны Батцэнгэл, Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Доржийн Ганчимэг нар Хууль зүйн албаны тэргүүний ажилтан тэмдэгээр шагнуулсныг Улсын Ерөнхий прокурор гардуулан өгсөн юм.