Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.13
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

П.Оюун-Эрдэнэ: Хонгорзулын дүрийг бүтээсэн нь хувь заяаны тохиол

2019-7-11
0
ЖИРГЭХ

Ай хөөрхий Жинжиймаа

Алаг нүдэн Жинжиймаа гэсэн хөг аялгуу одоо ч зүрх сэтгэлд минь тодхон санагддаг юм. “Жинжиймаа” киног үзэх бүрт сэтгэл минь хөнгөн гунигт автаж,  өөрийн эрхгүй нүдэнд нулимс цийлэгнэдэг. Тавхан насандаа Хонгорзулын дүрийг чадварлагаар бүтээсэн П.Оюун-Эрдэнэтэй уулзах цагаа товлон хэсэг хүлээв. Хүсэл мөрөөдлийнхөө жигүүрийг дэлгэж, хийж бүтээхийн оргилд тэмүүлж яваа тэрбээр СУИС-ийг жүжигчин мэргэжлээр амжилттай дүүргэжээ.  Дүрлэгэр алаг нүдтэй бүсгүй инээмсэглэл тодруулсаар орж ирэх нь хэзээний танил мэт. Үсээ хоёр салаа боосон, лоовуузан малгай, ногоон үстэй дээл өмссөн алаг нүдэн охин  ийм үзэсгэлэнтэй бүсгүй болсонд баярламаар ч юм шиг мэдрэмж төрж байсан юм. Хүүхэд насандаа хүний зүрх сэтгэлд хүртэл кинонд тоглоно гэдэг хүслээр болох ажил биш.

П.Оюун-Эрдэнэ багын л дуулж, бүжиглэх сонирхолтой авьяаслаг охин байжээ. Тэрбээр “Жинжиймаа” кинонд тоглосноо хувь заяаны тохиол гэж бодож явдаг гэнэ. “ Их сонин түүхээр кинонд тоглохоор болж билээ. Би сансрын 50 дугаар цэцэрлэгт явдаг байсан. Аав ээж хоёр маань ажилтай учраас намайг ирж аваагүй. Туслах багштайгаа  бас нэг хүүхэдтэй хамт байсан. Тоглоод сууж байтал гаднаас даарчихсан ах эгч хоёр орж ирсэн.  Багштай уулзаж, ярилцаад удалгүй намайг “Миний хүү хүрээд ирээч” гэсэн. Найруулагч О.Машбат, жүжигчин Н.Батцэцэг эгч хоёр байсан юм билээ. Нүүрийг маань хоёр тийш болгож хараад хоорондоо “Яг адилхан байна. Яг мөн шүү” гээд ярилцаад байсан. Тухайн үед жаахан хүүхэд байсан учраас юу яриад байгааг нь ойлгоогүй ээ.

Тэгээд  Н.Батцэцэг эгч надад “Чи энэ ах руугаа муухай хардаа. Харин эгч рүүгээ ээжийгээ харж байгаа юм шиг хайрласан харцаар хар даа” гэсэн. Би яг л хэлснээр нь харж үзүүлсэн. Аав ээжтэй уулзах гээд хэсэг хүлээсэн.

Төд удалгүй намайг авахаар ирсэн. “Кино хийх гээд өдөржин цэцэрлэгээр явж дүрдээ тохирох хүүхэд хайсан ч олдоогүй. Танай охин яг тохирч байна” гэж Н.Батцэцэг эгч хэлж байсан. Тэгээд л Жинжиймаагийн Хонгорзулын дүрд тоглохоор сонгогдсон юм” гэв.

Өвлийн хүйтэнд өдөржин цэцэрлэгүүдээр явж Хонгорзулын дүрд тохирох хүүхдийг хайж явсан

МУГЖ Н.Батцэцэг гэрэл нь асаалттай цэцэрлэгийг хараад ханьдаа “Хоёулаа энэ цэцэрлэг рүү орчихоод харъя” гэж хэлсэн нь Хонгорзул охины дүрийг дэлгэцийн түүхэнд мөнхлөн үлдээх П.Оюун-Эрдэнэтэй уулзсан байна. Түүний хэлснээр аргагүй л “Хувь заяаны тохиол” гэлтэй.

“Ээжээ би од болохгүй ээ. Кинонд тоглохгүй. Хоёулаа гэртээ харъя” гэж хэлсэн

Өдгөөгөөс 18 жилийн өмнө дүн өвлийн хүйтнээр Жинжиймаа киноны зураг авалт Сэлэнгэ аймгийн Шаамар сумын нутагт нэг сар гаруйн хугацаанд үргэлжилж, үзэгчдийн хүртээл болжээ. Уулзсныхаа маргааш тэд кино зураг авалтаа хийхээр хөдөө явсан байна. Хүүхэд л болсон хойно кинонд тоглох их сонирхолтой санагдаж, өөрийнхөө дүрийн зохиолыг хурдан цээжилж сайн бэлдсэн гэнэ. “Шууд маргааш нь хөдөө явсан. Жаахан хүүхэд байсан болоод ч тэр үү их л сонирхолтой санагдаж байсан. Жүжигчидтэйгээ хамт зохиолоо уншаад, текстээ цээжлээд бүр заримд нь “Тэгж хэлнэ” гээд л. Хамгийн жаахан нь би байсан.

Бүгд л намайг эрхлүүлж, хайрлаад л их сайхан байлаа. Гэтэл гэр шатах, ээжийнхээ араас уйлах хэсгүүд дээр жаахан шантарсан. Таван настай жаахан хүүхэд шүү дээ. Ээжид нэг удаа “Ээжээ би од болохгүй ээ. Кинонд тоглохгүй. Хоёулаа гэртээ харъя” гэж хэлсэн гэсэн. Гал гарсан хэсгээс болж тэгж хэлсэн гэдэг.

Харанхуйд гэр шатаад П.Цэрэндагва гуай намайг өвөртөө хийгээд унаа тосох гэж гүйдэг хэсэг л дээ. Тэр процесс яг бодит болж байгаа юм шиг санагдаад айсан. Өвлийн хүйтэнд өдөр шөнөгүй зураг авалтанд ороод зутарсан байсан байх л даа. Ядарчихсан нойр дутуу хүүхдийг өвөртлөөд гүйх нь хэцүү санагдсан байх гэж боддог юм” гэв.

Таван настай хүүхэд битгий хэл тавин настай хүн ч дүн өвлийн хүйтэнд дүр бүтээх нь мэдээж хэцүү. Гэхдээ бяцхан биедээ баймгүй хэрсүү охины дүрийг бүтээж, өдгөө ч үзэгчдийн үзэх дуртай сайн бүтээл болж дэлгэцэнд мөнхлөн үлдэхэд түүний авьяас чадвар, хүч хөдөлмөрийн үр шим бий.

Ногоон торгон үстэй дээлээ нандигнан хадгалдаг охины анхны цалин 500 мянган төгрөг

Кинонд тоглохдоо өмсч байсан ногоон торгон үстэй дээл, лоовуузан малгай, хөвөнтэй өмдийг эмээ нь охиндоо зориулан оёж өгсөн гэдэг. П.Оюун-Эрдэнэ эмээгийнхээ сэтгэлээ шингээж урлаж өгсөн. Хүүхэд насных нь гэгээн дурсамжуудынхан нэг болсон тэдгээр  тэдгээр хувцсыг нандигнан хадгалаж явдаг аж.  “Би “Жинжиймаа”-г үзэх бүртээ уйлчихдаг. Одоо сургуулиа төгсөөд жүжигчин болчихсон болохоор  мэргэжлийн хүний нүдээр үзээд байдаг юм билээ.  Өмнө нь бол өрөвдөлтэй санагдаад уйлчихдаг байсан. Харин одоо киноны санаа, хүмүүсийн дүр бүтээж байгаа байдлыг харна. Чухал сэдвийг хөндөж хийсэн.

Сэтгэл догдлуулсан кино болсон. Орчин үед яг “Жинжиймаа” шиг чанартай зохиолтой сайн кино ховордсон үе шүү дээ. Хүний хүүхдийг өсгөж байгаа эрэгтэй хүний үрээ гэсэн сэтгэл, хүн чанарыг харуулсан гайхалтай зохиолтой кино гэж бодож үздэг болсон доо” гэлээ.

Таван настайдаа кинонд тоглосон авьяаслаг жүжигчин алаг нүдэн П.Оюун-Эрдэнийн  анхны цалин  500 мянган төгрөг аж. “Кинонд тоглосон гээд  надад өгч байсан юм. Одоогийнхоор бол бараг л таван сая төгрөг байх” гэж инээмсэглэн хэлсэн юм.  Багаасаа л гангалах дуртай байсан охин анхны цалингаараа даашинз авч, хичээлийнхээ хэрэгслийг бэлдсэн гэнэ.  

Жүжигчний мэргэжлийг сонгоогүй бол сэтгэлзүйч болох байжээ

П.Оюун-Эрдэнэ нэлээд хэдэн киноны гол болон туслахыг дүрийг  амжилттай бүтээж, дэлгэцийн бүтээлд хүч сорьж буй будаг нь ханхалсан шинэхэн уран бүтээлч.  СУИС-д элсэн орж, эрдэмтэн багш нараасаа олон зүйлийг сурч авсан тэрбээр “Хүн байхын утга учирыг ихэд ойлгосон гэдгээ хэлж байсан юм. “Дөрвөн жил суралцахад багш нар маань эхлээд “Чи хүн болоод сургуулиа төгсөх ёстой” гэж заадаг байлаа. Хүнийг хүндэлж, хайрлаж амьдрах ёстой гэж боддог” гэв.  Тэрбээр зөвхөн жүжигчнээр ажиллахаас гадна нийгмийн сайн сайхны төлөө ч ажиллах бодолтой явдгаа нуусангүй. Жүжигчин хүн үргэлж судалгаа хийдэг. Кинонд тоглолоо гэхэд л тухайн дүрээ яв цав судална. “ Эмч хүний дүрд тоглолоо гэж бодоход ажил мэргэжлээс нь эхлээд сэтгэлзүйг нь хүртэл судалдаг. Тиймээс сэтгэлзүйчийн мэргэжлээр суралцах бодолтой байгаа. Хэрэв би жүжигчиний мэргэжлийг сонгоогүй байсан бол сэтгэлзүйч болох байсан” гэв. Учир нь П.Оюун-Эрдэнэ ойр тойрныхондоо чин сэтгэлийн зөвлөгөөг тун гаргууд өгдөг аж.

Тэртээх 18 жилийн өмнө түмэн олны сэтгэлд хүрсэн сайхан бүтээлийн нэг “Жинжиймаа” уран сайхны кинонд тоглож байсан П.Оюун-Эрдэнэг хаана юу хийж яваа бол, ямар бүсгүй болсон бол сураг ажиг тавьдаг хүмүүс олон бий. Тэгвэл таван настайдаа дэлгэцийн бүтээлийг амилуулахад оролцуулж явсан жаахан охин өнөөдөр 23 настай эгэл даруу, эхэмсэг бүсгүй болж, урлагийн салбарт өөрийн гэсэн ертөнцийг өртөөлж яваа түүнтэй хөөрөлдсөн нь энэ байв. Дашрамд дурьдахад тэрбээр тун удахгүй NTV телевизээр гарах олон ангит уран киногоор үдэш бүр үзэгчидтэй уулзана.

 

С.Ичинхорлоо

0
ЖИРГЭХ
Санал болгох
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (6)

  • DR. UROLOGIST (105.112.56.126)
    Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM whatsapp: 15733337443 Үнэ: $780,000 USD Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802
    2019 оны 07 сарын 13 | Хариулах
  • DR. PRADHAN (105.112.56.126)
    Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM whatsapp: 15733337443 Үнэ: $780,000 USD Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802
    2019 оны 07 сарын 13 | Хариулах
  • Зочин (202.21.108.248)
    buruu tiishee yavsan nud bna da...
    2019 оны 07 сарын 12 | Хариулах
  • Зочин (202.9.42.147)
    Сэтгуулч харих, харах гэсэн хоерыг буруу бичээд байна.
    2019 оны 07 сарын 12 | Хариулах
  • nudnii emch (212.51.198.193)
    haramsaltai n ene nud eruul bishee
    2019 оны 07 сарын 11 | Хариулах
    • od
      yachaad bgain.zugeer nud bna shd
      2019 оны 07 сарын 11
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • П.Батчимэг: Ирэх оны төсвийг 41.5 их наядын алдагдалтай батласан нь татвар төлөгчдийг улам сөхрүүлэх арга гэхээс өөр үг алга
    4 цаг 17 мин
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
    4 цаг 43 мин
  • ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨГ ХАНГАХЫН ТУЛД ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БОДИТОЙ БОЛГОХ ШААРДЛАГАТАЙ
    4 цаг 44 мин
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    5 цаг 47 мин
  • ФАКТ: Г.Дамдинням сайдын барьсан "iPhone Duo" гар утас дунджаар 10 сая төгрөгний үнэтэй
    6 цаг 25 мин
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, прокурорын байгууллагын дотоод журмуудад хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийж танилцуулах чиглэл өгөв
    6 цаг 41 мин
  • Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
    7 цаг 2 мин
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
    7 цаг 5 мин
  • Д.Батлут: Улс төрийн тогтвортой байдлыг эрхэмлэж үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөнө
    8 цаг 6 мин
  • Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
    8 цаг 16 мин
  • Энэ онд үзэлтээрээ тэргүүлж буй кинонууд
    9 цаг 10 мин
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
    9 цаг 13 мин
  • “УБТЗ” ХНН энэ онд 35 сая тн ачаа тээвэрлэж, түүхэн дээд амжилт тогтоох төлөвтэй байна
    9 цаг 30 мин
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
    10 цаг 14 мин
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
    11 цаг 1 мин
  • МУГТ Т.Тулга, Л.Энхрийлэн нар дэлхийн чансааг ТЭРГҮҮЛЖ байна
    11 цаг 16 мин
  • Шадар сайд Н.Номтойбаярын ширээний нүдэнд юу байгаа вэ?!
    11 цаг 57 мин
  • УИХ-ын гишүүн Х.Болормаа “Нээлттэй парламент” танхимд хоёр дахь удаагаа ажиллав
    12 цаг 21 мин
  • Монгол, Вьетнамын Засгийн газар хоорондын комиссын 20 дугаар хуралдаан боллоо
    12 цаг 24 мин
  • Шотландын Лох-Несс нуурт 500 жилийн дараа минжнүүд эргэн нутагшжээ
    12 цаг 30 мин
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Сагсанбөмбөгт ур чадвараараа гайхагдаж байгаа Өлзийбатын Индра гэж хэн бэ?
  • Монголын шигшээ багийн ирээдүй болсон төвийн тоглогч С.Ган-Эрдэнийн тухай баримтууд
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • АЛТАН ЦОМ: Гавьяатууд манлайлсан гал гарсан барилдаан
  • Улаанбаатарт өдөртөө 3-5 хэм хүйтэн байна
  • Чимпанзегийн дайралтаас амь мултарч, олимпод оролцохоор зэхэж буй Дуниа Родригес Сибоманагийн түүх
  • АЛТАН ЦОМ: Э.Батмагнайн баг Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нарыг зогсоож чадах уу?
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • АЛТАН ЦОМ: Нас ахиж яваа аваргуудын баг өнөөдөр тулна
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • ФОТО: УИХ-ын хүндэтгэлийн хуралдаан эхэллээ
  • “Алтай холдинг” ХХК-ийн ТУЗ-ын дарга Б.Баттүшиг Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулууныг уучлал гуйхыг шаарджээ
  • Этгээд хоригтой 24 улс
  • Аймагт, цэрэгт цойлж түрүүлсэн Сумын заан П.Нямжав гэж хэн байв?
  • Дашваанжил компани газны үнээ 5400 төгрөг болгон нэмжээ
  • Зос уулын орд зоосны нүхээр гоожоод дуусах вий!
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • АЛТАН ЦОМ: Нас ахиж яваа аваргуудын баг өнөөдөр тулна
  • Монголын шигшээ багийн ирээдүй болсон төвийн тоглогч С.Ган-Эрдэнийн тухай баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • АЛТАН ЦОМ: Э.Батмагнайн баг Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нарыг зогсоож чадах уу?
  • МУГТ Э.Цэндбаатар энэ бямба гарагт Мухаммад Якубовтой тулалдана
  • ОХУ-ын АНУ-д суугаа Элчин сайд Александр Дарчиев гэнэт нас баржээ
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • Экспорт өмнөх оны мөн үеэс 45.3 хувиар өсжээ
  • Монголд тоглолтоо хийх HWASA-гийн заавал сонсох шилдэг 10 дуу
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • У.Хүрэлсүх: Их Монгол Улсын үргэлжлэл болохоо өглөө бүр санаж, өдөр бүр хичээж, үдэш бүр цэгнэж явахыг уриалж байна
  • ПСЖ клубийн алтан эрин үе
  • FIBA 3x3 AmeriCup 2026 тэмцээний тойм
  • П.Бат-амгалан дэлхийн аварга болж, дэлхийн дээд амжилтыг шинэчиллээ
  • ОХУ-ын талд тагнуул хийсэн гэх сэжгээр АНУ-ын армийн алба хаагчийг Их Британид баривчилжээ
  • АЛТАН ЦОМ: Гавьяатууд манлайлсан гал гарсан барилдаан
  • "The MongolZ" өнөөдөр "IEM Beijing" тэмцээний шигшээд шалгарахын төлөө өрсөлдөнө
24 баримт
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК