ОХУ-ын нийслэл Москва хотод энэ сарын 12-14-ний өдрүүдэд болсон морьт харвааны аварга шалгаруулах олон улсын тэмцээн боллоо. Нийт 21 орны 21 орны 80 гаруй тамирчин оролцсон морин дээрээс сур харвах тэмцээнээс Монголын тамирчин Ө.Цамба хүрэл медаль хүртсэн бол Ираны тамирчин Али Горчин түрүүлж, ОХУ-ын Н.Сергей, Монголын Ө.Цамба нар мөнгө, хүрэл медалийн эзэд болсон байна.
Ө.Цамба мөн Унгар харвааны төрөлд шагналт тавдугаар байрыг эзэлсэн байна. Морьт харвааны олон улсын тэмцээн Орос, Унгар, Солонгос, Турк гэсэн харвааны төрлөөр явагдаж, шилдгүүдээ тодруулсан байна.