Улаанбаатар
Өнөөдөр / 2026.10.28
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Хуанличин бүсгүй

2019-7-22
0
ЖИРГЭХ

Өнгө, будаг сүлэлдэн  орших хүмүүний орчлонд өөрт тулгарсан өвчин шаналал бүхэнтэйгээ 25 жил тэмцэж яваа эгэл жирийн бүсгүйтэй уулзахаар гэрийнх нь зүг алхаж явна... Хаа нэгтэйгээс боргох нохойн дуу, шиврэн орох борооны чимээнээс өөр аниргүй гудамжаар алхсаар л... Уулзалтын маань эзэн Г.Бадамцэцэг бүсгүй тэртээ 25 жилийн өмнөх тэр үеэ эргэн дурсахдаа одоо ч сэтгэл нь шархирдаг. Учир юу гэвээс, залуу насаараа гоёж гоодон, хүсэл мөрөөдлөөрөө жигүүрлэсэн 17-хон настай охин ажлаар Дархан хотыг зорьсноос хойш хэдхэн цагийн дараагаас хөл дээрээ дахин босоогүй юм. Түүний дайгдсан автомашин шаварт сууж, хүмүүс шавраас гаргах гэж эрвийх дэрвэхээр зүтгэж байх үед жолооч архи уучихсан байжээ. “Согтуу  машин барьж болохгүй” гэж Г.Бадамцэцэг олон удаа учирлаж хэлсэн ч согтуу жолооч үгийг нь тоосонгүй. Уусан архиндаа согтуурхсан жолооч машинаа асааж, энхэл донхил ихтэй замаар хурдтай давхих үед ЗИЛ-130 машин онхолджээ. “Гай газар доороос” гэгчээр чиргүүл дээрээс замын ховил руу шидэгдсэн тэрбээр автомашинд хавчуулагдсан байна.

 

17-хон настай охины ам, хамраас цус олгойдон гоожино. Хүмүүс түүнийг аврах гэж аль байдгаараа хичээсний эцэс 45 минутын дараа түүнийг гарган авч, эмнэлгийн тусламж үзүүлсэн байна. 1994 онд нийтийн тээвэр төдийлөн хөгжөөгүй. Хот хооронд явдаг тээврийн хэрэгсэл ховорхон. Тиймдээ ч ЗИЛ-130 машин тээвэрт явдаг байсан үе. Тэр үеэс тэргэнцэр дээр суух болж, өдөр бүр зовиурлах өвчинөө ялан дийлэх гэж өөртэйгөө тэмцэлдсээр өнөөг хүрчээ.  

 

Хуанли хийж, бусдаас дутахгүй амьдарсаар л явна

Г.Бадамцэцэг бүсгүйн гэрийн үүдээр ороход хуанлийнхаа эх хувийг бэлтгэж буй бололтой фотошоп программаар зургийн өнгө үзэмжийг өөрчлөн завгүй ажиллаж байв. Гэрийнхээ баруун хэсгийг ажлын өрөө болгон тохижуулжээ. Компьтер, принтер, таслагч, цоологч машин, леминатар, нэрийн хуудасны болон цаас зүсэгч зэрэг төөхөрөмжийг эмх цэгцтэй гэгч нь эгнүүлэн тавьсан харагдана. “Өнгөрсөн шөнө унтаж чадсангүй ээ. Хэдэн ширхэг хуанлийн захиалга авсан. Хийж дуусгах гээд шөнөжин суулаа” хэмээн инээмсэглэх түүнээс эрч хүч мэдрэгдэнэ. Тэрбээр энэ төрлийн ажил хийгээд хоёр жил болж буй.

Эрүүл саруул биетэй хэр нь ээ ажил хийдэггүй. Бусдаар тэжээлгэж, тэтгүүлдэг, бэлэнчлэх сэтгэлгээтэй хүмүүс бишгүй бий. Тэгвэл тэднээс Г.Бадамцэцэг тэс өөр бодолтой. Хүний гар харж суух бодол түүнд байхгүй. Хийж бүтээж, хүсэл эрмэлзэл, нийгэмд эерэг хандлага түгээн дэлгэрүүлэх туйлын хүсэлтэй. Компьютер ховорхон үе буюу 1999 оноос л оюутнуудын бие даалтыг нэг хуудсыг нь 250 төгрөгөөр шивж өгдөг байжээ. “Тухайн үед ээж маань надад компьютер авч өгсөн. Тэгээд л “Бие даалт, дипломын ажил шивнэ” гэж зар бичсэн. Зараа ах, дүү нараа гуйж, зарлалын самбар, шонгийн модон дээр наалгадаг байлаа. Компьтер ховор байсан болоод ч тэр үү, манай хашааны үүдэнд оюутнууд дараалаад зогсчихно. Өдөрт 5000-6000 мянган төгрөг олдог байсан. Намайг гэсэн сайхан сэтгэлтэй хүмүүс олон байдаг. Тэдний нэг болох хуурай эгч маань над руу нэг өдөр залгаад хуанли хийх санал тавьсан. “Фотошоп программ ашиглаж чадах уу. Хэрвээ чадна гэвэл эгч нь чамд принтер бэлэглэе” гэсэн. Ингэж л хуаличин бүсгүй болсон доо ” гэв.

Принтер, хор, боодол цаас, календарын нугастай хамт авчирч өгсөн эгчийнхээ итгэлийг алдахгүй тулд түүнд сайн хийх сонголт үлдсэн гэдэг. Түүнд хуанлиг хэрхэн хийх талаар хэн ч зааж өгөөгүй. Сарын турш фотошоп программыг уйгагүй судалсны хүчинд өнөөдөр захиалагчийнхаа сэтгэлд хүрсэн хуанлиг хийж суржээ.

 

“Аливаа ажлыг хийх тусам улам сайжирч, суралцдаг. Хүний сэтгэлд хүртэл хийгээд өгчих юмсан гэж хэрэндээ хичээдэг. Одоо 13 хуудастай хуанлиг хоёр цагийн хугацаанд хийдэг” гэв. Гар аргаар хийдэг хэрнээ үнийн хувьд тун боломжийн. Том, жижгээсээ хамаарч  15-25 мянган төгрөгийн үнэтэй. Захиалга өгөхийг хүсвэл түүний  цахим хуудсаар холбогдож, өөрсдийн зургийг илгээдэг байна. “Огт захиалга орж ирэхгүй өдөр бүү хэл, сар ч байдаг. Анх хийж эхлэхдээ ойр дотныхоо хүмүүсээс л захиалга авдаг байлаа. Нэг захиалга өгсөн хүн дахиад заавал хийлгэдэг юм. Үйлчлүүлэгч нартайгаа эргэх холбоотой ажилладаг” гэлээ. Хуанли хийхэд хэрэгтэй бүхий л тоног төхөөрөмжийг лизингээр авч, сар бүр 400 гаруй мянган төгрөгийн зээл төлдөг байна. “Ажлын байртай болчихвол өөртэйгөө адилхан хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажиллуулж, цалинжуулах юмсан” гэж мөрөөддөг гэв.

 

Дуулах хүслээ орхиогүй бүсгүй

Урлагийн гэр бүлд өссөн Г.Бадамцэцэг СУИС-д жүжигчний мэргэжлээр элсэн орсон. Гэвч хүсэл мөрөөдлийнхөө эхлэлийг тавиад удаагүй байхдаа осолд орж, үргэлжлүүлэн суралцаж чадаагүй байна.  Бага байхын л авьяаслаг, урлагт дуртай байсан болоод ч тэр үү, нэлээд хэдэн дуу дуулж, уран бүтээлийн сантай болжээ. 2000 оноос эхлэн уран бүтээлээ туурвисан түүний анхны дуу “Би очино”. Түүний дараа нэлээд олон уран бүтээлийг хийж, 2002 онд МУГЖ Бат-Эрдэнэтэй хамтарч “Хавар хайр дагуулж ирнэ” дуугаа амилуулж, клип хийлгэсэн байна. “Хүн дуртай ажлаа хийхэд сэтгэл санаа ч сайхан болдог. Уран бүтээл хийж, дуу дуулах дуртай. 2006-2008 оны хооронд 21 аймаг, сумаар өөрийн тайлан тоглолтыг хийсэн. Хоёр жилийн хугацаанд үргэлжилсэн. Өвлийн хүйтэнд хүндрэл бэрхшээл их учир дулааны улиралд тоглолтоо хийдэг байлаа. 2011 онд МУСТА цолыг хүртсэн. 2014 онд ээжийнхээ төрсөн нутагт “Бурхан заяатай ээж” тоглолт хийгээд түүнээс хойш уран бүтээл хийж амжаагүй явна. Биеийн байдлаас их зүйл шалтгаалдаг” гэв.

 

“Уучлал хариуцлага” лекцийг сурагчдад уншдаг

 

Тэрбээр “хөгжлийн бэрхшээлтэй” гээд гуньж гутарч суусангүй. Харин өвдөлтөө огоорон хийх боломжтой бүхнийг хийхийг хүсдэг аж. Хариуцлагагүй, ухамсаргүй жолоочоос болж насан туршдаа “хөгжлийн бэрхшээлтэй” гэх нэрийг зүүж амьдарсан болохоор хүмүүсийг аливаа зүйлд хариуцлагатай хандаасай гэж боддог байна. Тиймдээ ч “Уучлал, хариуцлага” лекцийг ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад үнэ төлбөргүй уншдаг байна. Уг нь 21 аймгийн 336 сумын сургуулийн сурагчдад лекцээ уншихыг төлөвлөсөн ч санхүүгийн байдлаас шалтгаалж эхлээгүй байгаа гэнэ. “Лекцээ хүүхэд залуучуудад хүргэхийг хүсэж байна. Үнэ төлбөргүй болохоор замын зардлаас эхлээд санхүүгийн асуудал тулгарах юм. “Энэ ажлыг минь дэмжээч” гээд бусдаас дэмжлэг хүссэн.  Лекцээ олон хүнд хүргэж чадвал амьд явж байгаагийн минь хэрэг бүтнэ. “Хөгжлийн бэрхшээлтэй хүнийг нийгэмшүүлнэ гээд ярих юм. Бид нийгэм дунд амьдарч байгаа. Харин хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг нийгэмд хэрэгтэй гэдгийг л ойлгуулж өгөх хэрэгтэй. Би өөрийгөө нийгэмд хэрэгтэй гэдгээ мэдэрвэл сэтгэл хангалуун амьдарч чадна” гэв. Нэг сургуульд лекц уншихад 200-400 хүүхэд суудаг гэнэ. Түүний лекцийг хүүхдүүд шимтэн сонсч, их зүйлийг ойлгож авдаг байна. Учир нь өөрөө бодит жишээ нь болохоор хүүхдүүдийн сэтгэхүйд илүү нөлөөлдөг аж.

 

Нэг секүнтын хариуцлагагүй байдлаас насан туршийн шаналал

Тэргэнцэр дээр 25 жилийг туулахдаа түүнд тэсгэл алдах үе бишгүйдээ байжээ. “Үхчих минь яав даа” гэсэн бодол төрдөг байлаа гэж хоолой зангируулан хэлэх түүний өмнөөс тэр жолоочид гомдох шиг. Гэхдээ “Хүн зовлон даадаг. Зөв амьдрах гэж хичээж явна” гэж үргэлжлүүлэх хэлж буйгаас хатуу хорвоог дуугаараа зөөллөж, хүмүүн заяанд заларсных хүүхэд багачуудад хариуцлагатай амьдрахыг өөрөөрөө жишээ татаж, үгсээрээ ухааруулахыг зорьж яваа. Хэрвээ тэр жолооч архи уугаагүй бол өнөөдөр тэрбээр үрийн зулай үнэрлэж, ээж хэмээх эрхэм алдрыг хүртэх байлаа. “Эмэгтэй хүн болж төрсний утга учрыг мэдэрч чадахгүй амьдарч байгаадаа сэтгэл эмтэрч явдаг. Өвчин зовлонтойгоо эвлэрээд суудаг хүн гэж байхгүй. Даван туулах арга зам, гарц гаргалгааг хайдаг. Бэлхүүснээс доошоо ямар ч мэдээ байхгүй. Өөрөө бие засаж ч чадахгүй. Алхаж чадахгүй юмаа гэхэд өтгөн, шингэнээ механизмаар биш өөрөөрөө гаргачих юмсан гэж боддог болсон. Анх бол мэдээж хөл дээрээ босоод алхах юмсан гэж хүсдэг байсан. Эхний гурван жил тасралтгүй дасгал хийсэн. Хажуудаа гудас тавиулж байгаад дасгал хийгээд, мөлхөөд л. Гэтэл ямар ч өөрчлөлт гараагүй” гэлээ.

Нэг секүнтын алдаа хариуцлагагүй байдал хүнийг насан туршид зовоож, тамладгийн  бодит жишээ бол энэ.  Амьжиргаагаа залгуулахын тулд хуанли хийж байгаа ч түүнд бэрхшээлтэй зүйл олон тохиолдоно. Тэр бүгдийг даван туулахаас өөр сонголт үгүй. Түүний ээж, дүү нар 25 жилийн турш асарч байгаа. Хөгжлийн бэрхшээлтэй хүн өдөр тутмын нийгмийн амьдралд оролцоход хүндрэлтэй болдог.

 

Түүний хагалгаанд 12 сая төгрөг л шаардлагатай

Хүн бүхэнд өөрийн гэсэн орон зай байх ёстой. Тиймдээ ч Г.Бадамцэцэг таван жилийн өмнө гэр барьж, ээжийнхээ хашаанд өрх тусгаарласан байна. 2.5 сая төгрөгийн үнэтэй гэрийг таньдаг хүнээсээ зээлээр авсан гэнэ. Гадаадаас хуанли хийлгэх захиалга авч, орлогоор гэртээ иж бүрэн тавилга авчээ. Айлд байх ёстой бүхий л эд хогшил тэднийд бий. Тэр бүгдийг өөрөө бүтээсэн гэхээр түүнээр бахархахгүй байхын аргагүй. Эрүүл саруул хэрнээ хүний дайтай амьдарч чадахгүй олон хүн бий. Гэтэл явж чадахгүй. Үргэлж эмчийн хяналтад байж, өдөр бүр эм тариа хэрэглэдэг түүнд бусдаас сайхан амьдрах хүсэл дүүрэн бий. “Осолд орсны дараа 1.8 жил эмнэлэгт хэвтсэн. Үхэл, амьдралын заагт байсан хэцүүхэн үед ээж минь үрийнхээ төлөө зүтгэсээр байгаад аварч үлдсэн дээ. Гэмтлийн хор хөнөөл хожим нь илэрдэг гэсэн. Үнэн юм билээ. Надад одоо өвдөхгүй эрхтэн гэж алга. Зүгээр юм ярьж сууж байгаад ухаан алдах үе бий. Машинаас шидэгдэхдээ нүд болон түнхэндээ давхар гэмтэл авсан. 2014 онд баруун нүд маань хараагүй болж, Хятад улсад нүдний мэдрэлийн судас чөлөөлөх хагалгаанд орж хараа орсон” гэв.

Одоогоор түүний түнхний гэмтэл нь сэдэрч удаан суухад л хайлсан дунд чөмөгний толгойн хэсэг мах руугаа хатгаж, өрөвсүүлж, өвдөлт ихээр өгдөг байна. Тиймээс түнхний үе суулгах хагалгааг яаралтай хийлгэх шаардлагатай байгаа аж. Хуанли хийж багахан хэмжээний орлого олохоос гадна улсаас халамж авдаг байна. Монголчууд задарснаа өмөөрдөг төртэй ч, ядарснаа өмөөрдөг ард түмэн билээ. Өдөр бүр өөрийг нь зовоож, өвчинд идэгдэж байгаа түүнд хагалгааны зардал болох 12 сая төгрөг шаардлагатай байгаа аж. Өвчинтэйгөө өнөөг хүртэл тэмцэлдэж, тэрсэлдэж яваа түүнд туслахаар сайхан сэтгэлтэй бүсгүйчүүд хандивын аяныг эхлүүлээд байгаа аж. Буян буцаж ирэхдээ шивэрдэггүй аадар мэт асгардаг гэдэг. Та ч гэсэн түүнд туслаарай. 

 Хэрвээ туслахыг хүсвэл: 99162624 утсаар холбогдох боломжтой. Мөн сэтгэлийнхээ хандивыг Хаан банк: 5007778385, Төрийн банк: 104400036819 голомт банк: 1605125369  Г.Бадамцэцэг

 

С.Ичинхорлоо

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
МОНГОЛ, БЕЛАРУСИЙН ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙН САЛБАРЫН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛЭХ АСУУДЛААР САНАЛ СОЛИЛЦЛОО
NO BRAND гурав дахь салбараа Цайзад нээнэ
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Хөх хотод албан айлчлал хийж байна
Элчин сайд Игавахара Масарү: Нөмрөгийн Дархан цаазат газрыг нөхөн сэргээхэд Япон улс хамтран ажиллана
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • АЛТАН ЦОМ: Гавьяатаар ахлуулсан "Эв Монгол" багийн НАЙМАН бөх
    9 цаг 11 мин
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Э.Батмагнайгаар ахлуулсан “М-Си-Эс Энержи” багийн НАЙМАН хүчтэн
    12 цаг 19 мин
  • АЛТАН ЦОМ: Ховд, Булганыхан багтсан "Ховд дэвжээ" багийн НАЙМАН бөх
    12 цаг 41 мин
  • АЛТАН ЦОМ: “АПУ Скайтел” багийн Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нараар манлайлуулсан НАЙМАН БӨХ
    12 цаг 57 мин
  • ТАНИЛЦ: Ирэх арваннэгдүгээр сард зохион байгуулагдах АРВАН барилдаан
    13 цаг 52 мин
  • АЛТАН ЦОМ: “Увс нуур” багийг төлөөх НАЙМАН хүчтэн
    14 цаг 4 мин
  • АЛТАН ЦОМ: Өнгөрсөн улирлын аварга “Хатант интернэшнл” багийн НАЙМАН бөх
    14 цаг 10 мин
  • МОНГОЛ, БЕЛАРУСИЙН ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙН САЛБАРЫН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛЭХ АСУУДЛААР САНАЛ СОЛИЛЦЛОО
    15 цаг 43 мин
  • ШХАБ-ын дугуй ширээний бага хуралд Монгол Улс бэлчээрийн усан хангамжийг сайжруулах үндэсний санаачилгыг танилцууллаа
    15 цаг 44 мин
  • NO BRAND гурав дахь салбараа Цайзад нээнэ
    16 цаг 15 мин
  • ДАШТ: МУГТ Д.Отгонжаргал, Э.Даваанасан, Б.Хулан, Т.Энхжин нарын дөрвөн БҮСГҮЙ барилдана
    16 цаг 29 мин
  • Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Хөх хотод албан айлчлал хийж байна
    16 цаг 51 мин
  • Элчин сайд Игавахара Масарү: Нөмрөгийн Дархан цаазат газрыг нөхөн сэргээхэд Япон улс хамтран ажиллана
    16 цаг 54 мин
  • Хоёр дараалан хожигдсон "The MongolZ" баг тэмцээнд үлдэх эсэхээ өнөөдөр "Legacy"-гийн эсрэг шийднэ
    17 цаг 15 мин
  • Харри Кейн 25 жилийн дараа “Ballon d’Or" хүртсэн анхны англи хүн болж, Алексиа Путеллас гурав дахиа гардлаа
    17 цаг 26 мин
  • Гурав цагаадсан АН-ын гишүүн Н.Алтанхуягийг анхан шатны шүүхээр гурав дахь удаагаа шүүнэ
    17 цаг 35 мин
  • "ИХ ГОВИЙН МАНААЧ" олон улсаас тав дахь шагналаа авч, БНСУ, Энэтхэг, БНХАУ-ын үзэгчдэд хүрэхээр шалгарлаа
    17 цаг 40 мин
  • Энэ жилийн “Алтан цом-2026–2027” тэмцээний талаар таны мэдэх ёстой бүх зүйл
    17 цаг 52 мин
  • “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн бодлого ба сэтгүүл зүй” сэдэвт өглөөний уулзалт болно
    17 цаг 59 мин
  • Нунтаг зэсийн экспорт амжилттай эхэлсэн ч төрийн байгууллагуудын ойлголт бага байгаа нь хугацаа алдуулж байна
    Уржигдар 20 цаг 22 мин
  • Чөлөөт бөхийн ДАШТ-д зодоглох Монголын 23 бөх
  • Нийслэл хотын 387 жилийн ойд зориулсан 256 бөхийн барилдаан болно
  • "The MongolZ"-ыг аварч байгаа nin9 буюу Г.Есөнтөмөр гэж хэн бэ?
  • Энэ жилийн “Алтан цом-2026–2027” тэмцээний талаар таны мэдэх ёстой бүх зүйл
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Э.Батмагнайгаар ахлуулсан “М-Си-Эс Энержи” багийн НАЙМАН хүчтэн
  • АЛТАН ЦОМ: Өнгөрсөн улирлын аварга “Хатант интернэшнл” багийн НАЙМАН бөх
  • ОХУ Украинд халдан довтолсноосоо хойш анх удаа ДАШТ зохион байгуулах эрхээ авлаа
  • АЛТАН ЦОМ: “АПУ Скайтел” багийн Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нараар манлайлуулсан НАЙМАН БӨХ
  • АЛТАН ЦОМ: Ховд, Булганыхан багтсан "Ховд дэвжээ" багийн НАЙМАН бөх
  • АЛТАН ЦОМ: Гавьяатаар ахлуулсан "Эв Монгол" багийн НАЙМАН бөх
  • Ерөнхийлөгчид нэр дэвших АН-ын горилогчдыг Н.Алтанхуяг тэргүүлсээр байна
  • Г.Занданшатар өнөөдөр МАН-ын дарга Н.Учралд намын шинэчлэлийг бодит ажил хэрэг болгох, иргэдийн итгэлийг сэргээхэд чиглэсэн ил захидал гардуулав
  • Ч.Лодойсамбуу: Ямар үр дүнд хүрэх, юу хийх нь тодорхойгүй МҮОНТ-ийн төсвийг хоёр дахин нэмсэн байна
  • Тамхинаас гарах тухай хачирхалтай 10 баримт
  • Халх Нөмрөгөөс 57 зүйлийн хөхтөн амьтан, 263 зүйлийн шувууд Хятад руу дайжсан уу?
  • УИХ-ын дарга С.Бямбацогт АН-ын бүлгийн дарга Б.Түвшинд баяр хүргэлээ
  • JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй
  • Дохио: Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
  • NBA-ийн сонин хачин: Энтони Эдвардс 45 оноо авч, Лейкерс Лебронгүй эхний ялалтаа авлаа
  • Спортын салбарын хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана
  • Ерөнхийлөгчид нэр дэвших АН-ын горилогчдыг Н.Алтанхуяг тэргүүлсээр байна
  • Чөлөөт бөхийн ДАШТ-д зодоглох Монголын 23 бөх
  • Ч.Лодойсамбуу: Ямар үр дүнд хүрэх, юу хийх нь тодорхойгүй МҮОНТ-ийн төсвийг хоёр дахин нэмсэн байна
  • Өмнөд Солонгосын хүүхдийн эмч бүсгүй мэргэжлийн боксын дэлхийн аварга боллоо
  • Азийн Пара наадмаас Монголын тамирчид гурван алт, хоёр мөнгө, нэг хүрэл медаль хүртээд байна
  • Г.Занданшатар өнөөдөр МАН-ын дарга Н.Учралд намын шинэчлэлийг бодит ажил хэрэг болгох, иргэдийн итгэлийг сэргээхэд чиглэсэн ил захидал гардуулав
  • The MongolZ хоёр хоногийн өмнө хожигдсон Германы BIG багтай дахин учраа таарлаа
  • ОХУ Украинд халдан довтолсноосоо хойш анх удаа ДАШТ зохион байгуулах эрхээ авлаа
  • УИХ-ын дарга С.Бямбацогт АН-ын бүлгийн дарга Б.Түвшинд баяр хүргэлээ
  • Спортын салбарын хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана
  • "The MongolZ"-ыг аварч байгаа nin9 буюу Г.Есөнтөмөр гэж хэн бэ?
  • Г.Занданшатарын довтолгоонд МАН дотроосоо хагарах уу?
  • Нийслэл хотын 387 жилийн ойд зориулсан 256 бөхийн барилдаан болно
  • The MongolZ багийн шинэ бүрэлдэхүүн хэрхэн VRS оноо цуглуулав
  • “Stick Run” тоглоомыг бүтээгч Мануэль Отто 30 насандаа таалал төгсжээ
  • NBA-ийн сонин хачин: Энтони Эдвардс 45 оноо авч, Лейкерс Лебронгүй эхний ялалтаа авлаа
  • Пари Сен-Жермен болон "Алтан бөмбөг"-ийн 70 жилийн ой
  • SpaceX-ийн орлого 161 хувиар өсөж, Tesla-тай нэгдэх асуудлыг хэлэлцэж эхэллээ
  • УБЦТС ТӨХК зөвшөөрөл олголттой холбоотой хялбаршуулж, ил тод, шуурхай болгосон үйлчилгээнүүдээ танилцууллаа
  • В.Зеленский: Хэрэв бид ОХУ-д тавьсан хориг арга хэмжээг цуцалбал тэднийг улам хүчирхэг болгоно
24 баримт
  • Тамхинаас гарах тухай хачирхалтай 10 баримт
  • "The MongolZ"-ыг аварч байгаа nin9 буюу Г.Есөнтөмөр гэж хэн бэ?
  • Монгол улсын төрийн дууллыг хэн зохиосон бэ?
  • Нас нь бага, амжилт нь их Р.Омар зааны тухай сонирхолтой 24 баримт
  • Дэлхийн хамгийн өндөр уулсын тухай 24 БАРИМТ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК