Улаанбаатар
Өнөөдөр / 2026.10.24
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Эхийн хайраар урладаг “Үр минь” брэнд

2019-7-23
0
ЖИРГЭХ

Өхөөрдөм бяцхан үрсэд зориулан хайраа шингээж, эхийн сэтгэлээр урладаг эгдүүтэй, эрүүл мэндэд нь сөрөг нөлөөгүй, үндэсний үйлдвэрлэгч “Үр минь” брэндийг үүсгэн байгуулагч А.Уянгийг “БҮТЭЭЛЧ ЭЭЖ” цувралдаа урилаа. Хоёр хүүхдийн ээж тэрбээр том хүүгээ асрахын хажуугаар хийх боломжтой бүхий л ажлыг судалсны эцэст хөвөн зөөлөн материалтай хүүхдэд зориулсан хувцас шаглахаар шийджээ. “Хүүхдэд зориулж, өдөр тутамд өмсөх боломжтой хувцсыг урлах ёстой юм шиг санагдсан. Гэртээ суудаг ээжүүдэд гадуур гарах зав төдийлөн байдаггүй. Тиймээс гэрээсээ хүссэн загварын хувцсаа хүүхдэдээ зориулан захиалж, хүргүүлээд авах боломжийг бүрдүүлэхийг зорьж, ажлаа эхлүүлсэн. 3-7 хоногийн хугацаатай захиалга авч, үйлдвэрлээд, гэрт нь хүргэж өгдөг байсан” гэв.

Гаднаас хүүхдийн хувцас импортоор их хэмжээгээр орж ирдэг. Тэднээс ялгарч байж үндэсний брэндээ хөгжүүлж, өөрсдийн үйлдвэрлэсэн хувцсны эрэлтийг нийгэмд нэмэгдүүлнэ. Тиймээс тэрбээр ээжүүдийн дунд “Хүүхдэдээ ямар хувцас өмсүүлбэл биед нь эвтэйхэн байх вэ” гэсэн судалгааг явуулжээ. Судалгаагаар ээжүүд гаднаас орж ирдгээс  өвөрмөц, чанартай, эгдүүтэй харагдахуйц хувцас өмсүүлэх хүсэлтэйгээ илэрхийлсэн байна. Ээжүүдийн хүслийг биелүүлэхийн тулд дахин судалгаа хийх шаардлага түүнд тулгарчээ.

Хайраас төрсөн хорвоогийн хамгийн хөөрхөн үрсийн хувцсыг урлах учир А.Уянга илүү эрч хүчтэй ажиллаж, шинийг санаачилж хийхийг хүссэн хэрэг. “Үр минь” брэндийн хамгийн анхны хэвлэлттэй бүтээгдэхүүн “Гэрийн босс”, “Би хайраас” төрсөн зэрэг бичиглэл бүхий “боди”-г гаргасан байна. Өнгөрсөн оны дөрөвдүгээр сараас эхэлж хүүхдийн хувцас дээр төрөл бүрийн үгсийг бичиж эхэлсэн бол өдгөө 145 үгийн сантай болтлоо өргөжин тэлжээ.

Биднийг ийн ярилцах зуур хүүхдэдээ хувцас худалдаж авахаар орж ирэх ээжүүдийн цуваа тасарсангүй. Үйлчлүүлэхээр орж ирсэн хүн бүхэнтэй инээмсэглэн мэндэлж, эерэгээр санал тавихаас эхлээд худалдагч, менежерийн ажлыг давхар хийх нь А.Уянгааг ажилдаа чин сэтгэлээсээ ханддагийг илтгэх мэт. “Ямар хөөрхөн эгдүүтэй юм бэ. Миний хүүд гоё зохино доо. Ийм үг бичүүлэх гэсэн юм” гээд л худалдан авагчид сэтгэл хангалуун харилцан ярилцаж харагдана. Хүүхдэдээ зориулж чин сэтгэлийнхээ нандин үгсийг бичүүлэх ээжүүд хэсэг хүлээнэ. Учир нь, дэлгүүрийн арын өрөөнд хэвлэлтийн үйлдвэр хамт байрласан нь хамгийн зөв гарц гэлтэй. “Үр минь” брэндийн давуу тал нь үйлчлүүлэгчийнхээ хүссэн үгийг цаг алдалгүй бичиж өгнө.

“Хүн чаддаг ажлаа л хийх хэрэгтэй”

“Хүн чаддаг ажлаа л хийх хэрэгтэй” гэж бодож явдаг тэрбээр хамаатныхаа эгчид санал тавьж, хамтарч ажиллаад нэлээд хугацааг үдэж байгаа аж. “Эгч маань маш сайн туршлагатай оёдолчин. Анх даавуугаа хамт сонгоод бүтээгдэхүүнийхээ загварыг гаргаад, хийж эхэлсэн. Хүүдээ өмсүүлж үзээд хэрхэн, яаж харагдаж байна вэ. Загварыг дахин шинэчлэх шаардлагатай бол дахиж оёдог байсан. Хүүхдийн хувцас учир материал маш чухал. Сайн чанарын даавуу сонгохыг зорьж, эх орондоо импортоор орж ирсэн бүтээгдэхүүнийг эхний ээлжид худалдан авч, хувцас урласан байна. Хувцсныхаа материалыг үргэлж өөрөө сонгодог бүсгүй нярайлж, эхний нэг сарын хугацаанд хүүхдэдээ анхаарал тавьж, оёдолчиндоо худалдан авалт хийх үүргийг өгсөн ч материал нь төдийлөн үйлчлүүлэгчдийн сэтгэлд хүрээгүй гэнэ. Тиймээс тэд сайн чанартай, хүүхдийн биед сөрөг нөлөөгүй материалыг импортлогч улсад нь очиж, худалдан авалт хийхээр гуравхан сартай хүүтэйгээ хамт Хятадыг зорьжээ.

Нялх хүүхэдтэйгээ хэдэн хоногийн турш материал сонгож авахаар Азидаа том гэгддэг бүс барааны захаар явна гэдэг хэн хүний зориглож хийх ажил биш. Сэтгэл зүтгэл гаргаж, хийж байгаа ажилдаа дурласан учир А.Уянгаагийн эл үйлдлээс хөдөлмөрч, дайчин эмэгтэй гэдгийг тодотгоно. Энэ талаар түүнээс тодруулахад “ Зонда гээд бүс барааны том зах бий. Тэнд 11 хоногийн турш материал үзэж, давууныхаа судалгааг хийсэн. Сайн материал байна уу гээд туршилт хийж үзсэн. Давууны өөтөс бүрээс аваад эхний ээлжид угааж үзнэ. Будаг гарч байна уу, угаасны дараа материал агшиж, суналт өгч байна уу. Мушгихад дарвааж байна уу гэдгийг шалгаж үзсэн. Хамгийн сүүлд шатаагаад 100 хувь цэвэр даавуу байна уу гэдгийг үзээд сонголтоо хийгээд, худалдаж авсан. Харин одоо бид тухайн газарт захиалга өгөөд авч байна” гэсэн юм.

Хүүхдийн хувцсыг хийхэд том хүнийхээс хавь илүү ажиллагаа ордог гэнэ. Нэг ширхэг цамц хийхэд нэлээд хэдэн цаг шаарддаг байна. Импортоор орж ирсэн бараа бүтээгдэхүүн худалдаж авдаг хүмүүс  хувцас хийхэд олон шат дамжлага дамжиж, эзэндээ очдог гэдгийг төдийлөн мэддэггүй. Бүтээгдэхүүний гарцнаас шалтгаалдаг учир өдөрт хэдэн хувцас гарах нь харилцан адилгүй байдаг гэнэ. Хүүхдийн эрүүл мэндэд ээлтэй, өсөлтийн дэмжиж, дурсамж бүтээж, импортыг орлох зорилготой ажилладаг аж. Түүнчлэн тус брэнд ард түмнийхээ амьдралын боломжтой уялдуулж үнийн дүнгээ тогтоосон байна.

Эерэг үнэлгээ авсан анхны захиалга

“Үр минь” брэндийн анхны загвар бол нярайн цамц болон памперсны өмд юм. Импортоор орж ирдэг өмд памперстай хүүхдэд өмсгөхөд нуруу нь гардаг учир хүүхдийн биед ээлтэй ийм загвар гаргасан нь үйлчлүүлэгдээсээ эерэг үнэлгээ авсан гэнэ. “Хүүхдийн нуруу, гэдэс дулаахан байх ёстой. Гэтэл памперстай хүүхдэд өмд өмсгөхөөр нуруу нь гараад доошоо сугараад байдаг. Тиймээс л энэ загварыг гаргасан нь ээжүүдэд их таалагдсан. Зөрлөг энгэртэй цамцыг ч анх үйлдвэрлэж байлаа. Хүүхэд хурдан өсдөг. Тийм учраас уяаг нь сунгаад өмсүүлээд байх боломжтой. Хүүхдийн өсөлттэй уялдуулж хийсэн нэлээд хэдэн загвар гаргасан” гэлээ.

Хүүхдийн боди, пудволик, цамц, хослол, ноолуур нь өмд, цамц, даашинз, оймс, нярай хүүхдийн гэдэсний даруулга гэх зэрэг 70 гаруй загварын бүтээгдэхүүнийг монголынхоо үрсэд зориулан үйлдвэрлэсээр байна. Жил гаруйн хугацаанд 2000 орчим бүтээгдэхүүн гаргаж, худалджээ.

Худалдан авалт хийхээр зорьж ирсэн хүн бүрт таалагдах загварыг дэлгүүрийн лангуунд бэлэн байлгахыг хичээдэг ч оёдлын үйлдвэрийн хүчин чадлаас хамаардаг учир цөөхөн бүтээгдэхүүнтэй байх үе ч байдаг гэдгийг учирлаж байсан юм.

500 мянган төгрөгөөс эхэлсэн бизнес

Бизнесийнхээ сэдлийг олсон бүсгүй брэндийнхээ эхлэлийг 500 мянган төгрөгийн санхүүжилтээр эхэлсэн гэдэг. Нялх үрээ асраад гэртээ суудаг ээжүүдэд санхүүгийн хүндрэл байдаг нь нууц биш. Хань, хадам ээжээсээ 500 мянган төгрөгийн санхүүжилтийг бий болгож, ажлынхаа гарааг эхэлсэн нь амжилттай үргэлжилсээр байна. “Хүүгээ долоон сартай байхад нь үндсэн ажилдаа оронгоо давхар “Үр минь” брэндээ үүсгэн байгуулж байсан.  Жилийн дараа буюу хоёр дах хүүхдээ төрөх үеэр үндсэн ажлаа хүлээлгэж өгөөд өөрийнхөө брэндэд анхаарал хандуулж эхэлсэн дээ. Хоёр сартай хүүхдээ тэргэн дээр түрээд ажилдаа ханцуй шамлан орсон. “Шарк Танк” нэвтрүүлэгт орсноор олон хүнд танигдаж эхэлсэн. Н.Цэлмүүн шаркийн дэмжлэгийг авсан ч бид хамтарч ажиллаагүй. Өөр хөрөнгө оруулагчидтай хамтарч, үйл ажиллагаагаа өргөжүүлсэн.

Бизнес хийхэд заавал их хэмжээний мөнгө шаардлагагүй. Бага байх тусмаа л бүхий л зүйлд хариуцлагатай хандаж сурдаг. Эхлүүлсэн бизнес, бүтээж буй брэндээ оршин тогтнуулж чадах л хэрэгтэй” гэлээ. Түүний хийж буй ажил, хэлж буй үг бүрээс хариуцлагатай ажиллахыг эрхэмлэдэг нь мэдрэгдэж байв. Оёдлын болон хэвлэлийн үйлдвэртэй тус брэнд үндсэн найман ажилтантай. Гэртээ хүүхдээ асардаг ээжүүдэд тодорхой хэмжээний цалин олгож, хамтарч ажилладаг байна.

Хань, хадам ээжийнхээ дэмжлэгтэйгээр эхэлж байсан “Үр минь” үндэсний брэнд өнөөдөр үйлчлүүлэгчдийнхээ дунд өөрийн гэсэн орон зайг бий болгож чадсан нь тэдний хөдөлмөрийн үр шим гэлтэй.  Бүхнийг болгож бүтээх сэтгэлгээтэй “БҮТЭЭЛЧ ЭЭЖ”   залуухан хэрнэ завгүй  А.Уянга бүсгүйн ажлаар аялсан нь энэ байв.

Хүүхдийн хувцсыг эхийн хайраар урладаг учраас шантарч байгаагүй гэнэ. Арга ч үгүй биз.  Ээж хүн үрийнхээ төлөө өглөө нарнаас үдшийн бүрий хүртэл хөдөлмөрлөж, ирээдүйн сайхан амьдралынх замыг засдаг.  Тиймээс ээж бүхэн бүтээлч байгаасай л гэж хүсдэг гэж инээмсэглэн хэлснээр бидний яриа өндөрлөсөн юм.

С.Ичинхорлоо

0
ЖИРГЭХ
Санал болгох
ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН АХЛАХ АНГИЙН 300 СУРАГЧ САНХҮҮГИЙН БОЛОВСРОЛ ОЛГОХ ӨДӨРЛӨГТ ХАМРАГДЛАА
УБЦТС ТӨХК зөвшөөрөл олголттой холбоотой хялбаршуулж, ил тод, шуурхай болгосон үйлчилгээнүүдээ танилцууллаа
Дохио: Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
Спортын салбарын хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • VR mini (122.201.21.33)
    Dendvv vnetei vnendee taarsn bish mash sunadag materilatai 2 ugaagaal darbaital sunasn
    2019 оны 07 сарын 23 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Нийслэлийн 387 жилийн ойн барилдаанд зодоглох бөхчүүд
    4 цаг 49 мин
  • Б.Цогтгэрэл: Ээжийгээ зодож, дүүтэйгээ шүүхдэлцдэг нөхөрт мэдээлэл өгдөг сайд дарга нар мэдээллийн чанартаа анхаар
    5 цаг 51 мин
  • Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийн төлөвлөгөөтэй танилцлаа
    6 цаг 28 мин
  • АТГ-аас өгсөн зөвлөмжийн дагуу 761.1 сая төгрөгийг орон нутгийн авто замын санд төвлөрүүлэв
    6 цаг 40 мин
  • Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цас орно
    7 цаг 42 мин
  • ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН АХЛАХ АНГИЙН 300 СУРАГЧ САНХҮҮГИЙН БОЛОВСРОЛ ОЛГОХ ӨДӨРЛӨГТ ХАМРАГДЛАА
    8 цаг 28 мин
  • Сүхбаатар дүүрэг зам талбайн цэвэрлэгээнд 185 хүний бүрэлдэхүүнтэй 56 техниктэй ажиллаж байна
    8 цаг 29 мин
  • АНУ-ын хөлбөмбөгийн ирээдүй гэгдэж буй 17 настай Адри Мехмети
    8 цаг 34 мин
  • “Alien”, “Top Gun” киноны жүжигчин Том Скерритт 93 насандаа таалал төгсжээ
    8 цаг 39 мин
  • Трамп төрийн дууллын үеэр хүндэтгэл үзүүлээгүй хэмээн Леброн Жеймсийг уучлал гуйхыг шаарджээ
    12 цаг 8 мин
  • В.Зеленский: Хэрэв бид ОХУ-д тавьсан хориг арга хэмжээг цуцалбал тэднийг улам хүчирхэг болгоно
    13 цаг 11 мин
  • Хятадын Төвөдийн бүсэд 7 магнитудын хүчтэй газар хөдөлж, 16 хүний амь эрсэджээ
    13 цаг 31 мин
  • BC.Game баг FaZe-ийг хожсон ч "DraculaN Season 7" тэмцээнийг дөрөвдүгээр байрт дуусгалаа
    13 цаг 36 мин
  • "The MongolZ"-ыг аварч байгаа nin9 буюу Г.Есөнтөмөр гэж хэн бэ?
    14 цаг 12 мин
  • УБЦТС ТӨХК зөвшөөрөл олголттой холбоотой хялбаршуулж, ил тод, шуурхай болгосон үйлчилгээнүүдээ танилцууллаа
    14 цаг 32 мин
  • Г.Занданшатарын довтолгоонд МАН дотроосоо хагарах уу?
    14 цаг 48 мин
  • ХХБ Өвөр Монголын банктай хамтран, тогтвортой хөгжил-ногоон санхүүжилтийн төслүүдийг дэмжи ажиллана
    Уржигдар 16 цаг 45 мин
  • “Задлаагүй захиа” кино олон улсын наадмын гранпри шагнал хүртлээ
    Уржигдар 15 цаг 10 мин
  • Нийслэл хотын 387 жилийн ойд зориулсан 256 бөхийн барилдаан болно
    Уржигдар 14 цаг 11 мин
  • “Stick Run” тоглоомыг бүтээгч Мануэль Отто 30 насандаа таалал төгсжээ
    Уржигдар 12 цаг 28 мин
  • Нас нь бага, амжилт нь их Р.Омар зааны тухай сонирхолтой 24 баримт
  • Дэлхийн хамгийн өндөр уулсын тухай 24 БАРИМТ
  • БӨХЧҮҮДИЙН ГЭРГИЙ НАРЫН СПОРТЫН НӨХӨРСӨГ ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
  • Нийслэл хотын 387 жилийн ойд зориулсан 256 бөхийн барилдаан болно
  • Ядуугаас репийн хаан болсон Эминемийн амьдралын итгэмээргүй 24 баримт
  • Эргэн ирэлтээ хийж буй Улсын арслан Ц.Бямба-Отгоны 12 түрүү
  • Украинчууд Санкт-Петербургийг бөмбөгдсөний дараа Трамп Зеленскийг ЗЭМЛЭВ
  • Трамп, Зеленский нарын үл итгэлцэл гүнзгийрч, АНУ-Украины харилцаа хурцадлаа
  • Өнөөдөр тоглолтоо хийх дуучин Н.Ундралын сонсогчдын сайн мэдэх 10 дуу
  • Улаанбаатарт өдөртөө 2 хэм хүйтэрч, ялимгүй цас орох төлөвтэй байна
  • ТАНЫ АМРАЛТАНД: Ямар ч антибиотикийг орлох, ядаргааг ЯЛАГЧ сармичтай шөл хийх жор
  • UBIFF-2026: “Нандин эрдэнэ”, "Гарын таван хуруу" киног театрт үзмээр байна уу?
  • ХХБ-НЫ СИСТЕМИЙН ШИНЭЧЛЭЛ ДУУСЛАА
  • "The MongolZ"-ыг аварч байгаа nin9 буюу Г.Есөнтөмөр гэж хэн бэ?
  • Монгол улсын төрийн дууллыг хэн зохиосон бэ?
  • Өнгөрсөн 24 цагийн хугацаанд баавгайтай холбоотой 16 дуудлага бүртгэгджээ
  • PGL Masters Bucharest 2026: Аваргын төлөө өрсөлдөх шилдэг таван баг
  • ​​​​​​​Голомт банкны дижитал банкны үйлчилгээ шинэчлэгдлээ
  • Ерөнхийлөгчид нэр дэвших АН-ын горилогчдыг Н.Алтанхуяг тэргүүлсээр байна
  • Азийн V пара наадамд Монгол Улсаа төлөөлөн 44 тамирчин оролцож байна
  • Нас нь бага, амжилт нь их Р.Омар зааны тухай сонирхолтой 24 баримт
  • Ерөнхийлөгчид нэр дэвших АН-ын горилогчдыг Н.Алтанхуяг тэргүүлсээр байна
  • Ядуугаас репийн хаан болсон Эминемийн амьдралын итгэмээргүй 24 баримт
  • Өнөөдөр тоглолтоо хийх дуучин Н.Ундралын сонсогчдын сайн мэдэх 10 дуу
  • БӨХЧҮҮДИЙН ГЭРГИЙ НАРЫН СПОРТЫН НӨХӨРСӨГ ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
  • Азийн V пара наадам албан ёсоор хөшгөө нээлээ
  • Монгол улсын төрийн дууллыг хэн зохиосон бэ?
  • Г.Занданшатар өнөөдөр МАН-ын дарга Н.Учралд намын шинэчлэлийг бодит ажил хэрэг болгох, иргэдийн итгэлийг сэргээхэд чиглэсэн ил захидал гардуулав
  • Ч.Лодойсамбуу: Ямар үр дүнд хүрэх, юу хийх нь тодорхойгүй МҮОНТ-ийн төсвийг хоёр дахин нэмсэн байна
  • Дэлхийн хамгийн өндөр уулсын тухай 24 БАРИМТ
  • Өнгөрсөн 24 цагийн хугацаанд баавгайтай холбоотой 16 дуудлага бүртгэгджээ
  • “Senzu”, “mzinho” нарын тоглож буй BC.Game баг плей-оффт шалгарлаа
  • УИХ-ын дарга С.Бямбацогт АН-ын бүлгийн дарга Б.Түвшинд баяр хүргэлээ
  • Өмнөд Солонгосын хүүхдийн эмч бүсгүй мэргэжлийн боксын дэлхийн аварга боллоо
  • UBIFF-2026: “Нандин эрдэнэ”, "Гарын таван хуруу" киног театрт үзмээр байна уу?
  • Украинчууд Санкт-Петербургийг бөмбөгдсөний дараа Трамп Зеленскийг ЗЭМЛЭВ
  • Азийн V пара наадамд Монгол Улсаа төлөөлөн 44 тамирчин оролцож байна
  • Эргэн ирэлтээ хийж буй Улсын арслан Ц.Бямба-Отгоны 12 түрүү
  • Азийн Пара наадмаас Монголын тамирчид гурван алт, хоёр мөнгө, нэг хүрэл медаль хүртээд байна
  • The MongolZ хоёр хоногийн өмнө хожигдсон Германы BIG багтай дахин учраа таарлаа
24 баримт
  • "The MongolZ"-ыг аварч байгаа nin9 буюу Г.Есөнтөмөр гэж хэн бэ?
  • Монгол улсын төрийн дууллыг хэн зохиосон бэ?
  • Нас нь бага, амжилт нь их Р.Омар зааны тухай сонирхолтой 24 баримт
  • Дэлхийн хамгийн өндөр уулсын тухай 24 БАРИМТ
  • Ядуугаас репийн хаан болсон Эминемийн амьдралын итгэмээргүй 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК