Энэ сарын 17-20-ний өдрүүдэд Архангай аймагт “Монгол сарлаг наадам”-ыг зохион байгуулахаар болжээ. Тодруулбал, Архангай аймгийн Их Тамир сумын Тайхарын талд болох уг наадмын үеэр сүрлэг хангай сарлагийн парад, хөхдэй уралдаант тэмцээн болохоос гадна сайхан, ганган, саглагар сагсаахай, уран сарлагуудыг тодруулах аж.
Тус наадам нь орон нутгийн аялал жуулчлалыг хөгжүүлэхээс гадна үүлдэр угсааг чанаржуулах зорилготой аж. Мөн дэлхийд үнэ цэнэтэй болсон сарлагийн хөөврөөр хийсэн бүтээгдэхүүнийг олонд таниулж сурталчилах томоохон ажлын нэг болгохоор зохион байгуулагчид үзжээ.