Улаанбаатар
Өнөөдөр / 2026.10.23
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Х.Баттулга: Хаа холоос Америкт ирж байхад ажлын байрны зар асуух юм. Агуулгатай юм ярь л даа

2019-8-01
0
ЖИРГЭХ

Ерөнхийлөгч Х.Баттулгын АНУ дахь албан ёсны айлчлал гурав дахь өдрөө үргэлжилж байна. Өнөөдөр Ерөнхийлөгч Х.Баттулга Вашингтон хот дахь Монгол Улсын Элчин сайдын яамны байранд тус улсад ажиллаж, амьдарч, суралцаж буй Монгол иргэдийн төлөөлөлтэй уулзаж ярилцлаа.

Уулзалтын эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Америк улсад 30 мянга гаруй Монгол иргэн ажиллаж, амьдарч, суралцаж байгаагаас Зүүн эргийн Вашингтон хот орчимд 6000, Төвийн бүсийн Чикаго хот орчимд 8000, Баруун бүсийн Лос Анжелест 2000, Сан Францискод 4000, Сиатльд 1500 орчим иргэн амьдарч байна гэдгийг онцолсон юм. Үүний дараа иргэдийн сонирхсон асуултад хариулсныг хүргэе.

 

-Н.Мөнхням: Би энд 20 гаруй жил ажиллаж, амьдарч байна. Хорвардын их сургуульд санхүүгийн мэргэжлээр суралцсан. Таниас хэдэн юм асуух гэсэн юм. Би АНУ-д 10 гаруй жил санхүүгийн чиглэлээр удирдах ажил хийж байна. Энэ хугацаанд олон хүнийг ажилд авч, ажлаас халж үзсэн. Мэдээж хүн ажилд авахдаа мэргэжил, дадлага туршлагыг хардаг. Гэтэл Асашёрү Д.Дагвадорж таны зөвлөхөөр ажилладаг гэж байна. Та улсын Ерөнхийлөгч хүн. Тэгвэл ямар дадлага, туршлагаар нь харгалзаж ажилд авсан юм бэ?

-Ерөнхийлөгч Х.Баттулга:  Заавал дээд сургууль төгсөж байж зөвлөх болох ёсгүй. Энэ хүн бол Монгол, Япон хоёр орны хооронд чухал үүрэгтэй. Өнөөдөр ард иргэдийн хооронд дипломат харилцаанаас илүү энгийн харилцаа чухал үүрэг гүйцэтгэдэг. Тиймээс Япон улстай харилцах тал дээр энэ хүнийг сонгосон.

-Н.Мөнхням: Би бөхөд хайртай. Гэхдээ би хэзээ ч тэр тусмаа Ерөнхийлөгч байсан бол Асашёрүг зөвлөхөөрөө авахгүй байсан. Үүгээрээ та бид хоёр ялгаатай байх. Хоёрдугаарт, АНУ-д хүмүүсийг ажлаас халахад арьс өнгө, шашин шүтлэг, нас хүйсээр ялгаж болохгүй гэж хуульчилсан байдаг. Гэтэл монголд 30 наснаас доош эмэгтэйг нягтлангаар ажилд авна гэдэг. Энэ хэр зүй зохистой вэ?

-Ерөнхийлөгч Х.Баттулга:  Хүмүүсийн бичсэн зар дээр нас бичих эсэхийг хариуцах нь миний ажил биш.

-Н.Мөнхням: Би таны ажлыг заасандаа биш. Харин Хөдөлмөрийн тухай хуульд тийм заалт байна уу?

-З.Нарантуяа: Хөдөлмөрийн тухай хуулиар хувийн компаниуд үйл ажиллагаагаа зохицуулдаг. Харин төрийн албан хаагчид Төрийн албаны тухай хуулийг дагадаг. Тиймээс Монголд ч тэр, АНУ-д ч тэр ялгаагүй тухайн ажлын байранд ямар хүн авах вэ гэдэг энэ бол байгууллагын л бодлого.

 

- Н.Мөнхням: Их Хурлын гишүүд ээ. Та нарын хийх ёстой ажил хууль батлах. Тэгвэл та нар 40 настай нягтлан бодогчийн ажлын байрыг хамгаалах хууль оруулж ирээд баталж чадаж байна уу. Тэгээд бодоод үзээрэй.

-Д.Оюунхорол: Мөнхням аа, ийм хандлага Монголд бас бий болсон юм аа. Зарим аж ахуйн нэгж байгууллагын өөрсдийнх нь соёлтой холбоотой асуудал яригддаг. УИХ дээр Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулга яригдаж байна. Энэ үед чиний яриад байгаа асуудлыг зохицуулах талаар ярьж байна. Ер нь чадвар, мэдлэг, дадлага, туршлагад үндэслэж ажлын байрны тодорхойлолтыг гаргадаг болох асуудал Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын суурь үзэл баримтлал хэлэлцэгдэж байгаа. Хэдийгээр нас зааж ажилд авах заалтгүй ч бичигдээгүй хууль байна. Өнөөдөр 25 настай эмэгтэйг ажилд авна гэсэн зар байгаа нь үнэн. Тиймээс энэ асуудал бол анхаарах ёстой.

-Ерөнхийлөгч Х.Баттулга:  Жаахан агуулгатай юм яривал яасан юм. Тэр холоос нисээд ирж байхад насны зар яриад байж болохгүй.

 

-Н.Мэндсайхан: Би энд ирээд 17 орчим жил амьдарч байна. Тэгээд төрийн албан хаагчаар ажиллаж байгаа хүмүүс авлига их авч байна гэсэн. Хэд хоногийн өмнө л гэхэд оймсноосоо мөнгө гаргаж байгаа бичлэг цацагдлаа. Үүнийг төрийн эсрэг гэмт хэрэг гэж үзэн тусдаа хуулиар шийтгэж болохгүй юу?

-Ерөнхийлөгч Х.Баттулга:  Монголд байгаа хамгийн том асуудал авлига хээл хахуулийн асуудал. Энэ нь өчигдөр дөнгөж гарч байгаа юм биш. Сүүлийн 15-20 жилд гарсан том хана, туурга юм. Үүнийг нураагаад эхэлсэн. Толгойноос эхлээд явж байна. Цаашид авлигын эсрэг ажлыг үргэлжлүүлнэ. Амалж байна.

-З.Нарантуяа: Авлигын талаар олон улсын конвенцийн тавьж байгаа шаардлагын дагуу бид сүүлийн 10 жил байгууллагыг нь байгуулаад хууль тогтоомжийг баталсан боловч хэрэгжилт нь муу байна. Өөрөөр хэлбэл, хэрэгжүүлдэг байгууллага нь хүссэн хүнийхээ араас явдаг, хүсээгүй бол илрүүлдэггүй. Байгууллагуудын хувьд хонгил үүсэх хэмжээний болчихсон байсан.

-Ч.Дөлгөөн: АНУ-д хоёр жилийн өмнө ирсэн. Манай улс цөөн хүн амтай. Олон хүнтай улс оронд дүрвэх, гаднын оронд суурьших эсэх асуудал нь үндэсний аюулгүй байдал нь нөлөөлдөггүй гэж үздэг. Харин манай улсын хувьд иргэд нь гадаадад суурьшаад, ажиллаж амьдраад байх хүн амтай биш. Хэдий бусад улс оронд чөлөөтэй зорчих, оршин эрхтэй ч нэг хүн гадагшаа явахад л их мэдрэмтгий. Бидний хувьд айлд амьдарч байгаатай ялгаагүй. Эх орондоо сурсан мэдсэнээ хэрэгжүүлэх, амьдрах хүсэлтэй байдаг. Харин Монгол Улсын Засгийн газар хэзээнээс эхэлж дэлхийгээр тархсан ард түмнээ уриалан дуудах вэ. Энд сайхан амьдрах боломж байна. Эх орондоо ирцгээ гэж хэлэх вэ. Бид цөөхүүлээ шүү. Эх орондоо байх ёстой. Энэ тал дээр санаа зовж байна.

 

-Р.Ганцэцэг: Би АНУ дахь Эмнэлгийн холбооны гишүүнээр ажилладаг. Бид монголчууд хоол хүнсэндээ юу хэрэглэх, юу хэрэглэхгүй байх талаар судлаач, эмч, эрдэмтдийг оролцуулсан хурал цуглаан хийж, иргэдийнхээ насжилтад анхаарах цаг болжээ. Учир нь иргэд маш богино насалж байна. Агаарын бохирдлоос илүү хоолны дэглэм алдагдаж байна. Мөн олон улсын хэмжээнд зөв хооллолт, хоол хүнсний авулгүй байдлын талаарх чуулга уулзалтыг зохион байгуулж өгөөч хэмээн санад хэлэх гэсэн юм?

-Ерөнхийлөгч Х.Баттулга: Ойлголоо.

 

-Н.Энхтайван /Нью-Йорк/: Би Нью-Йорк хотоос энэ уулзалтад зорьж ирлээ. Таныг өнөөдөр АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамптай уулзаж байхыг олон мэдээнээс харсан. Хоёр орны Ерөнхийлөгч нар чухал асуудлыг хэлэлцэж, Стратегийн түншлэлийн хэмжээнд хүрсэн байна. Мөн Монголын ноолуурыг АНУ-ын зах зээлд татваргүй оруулах хуулийн төслийг хэлэлцэж байгаа юм байна. Энэ төсөл ямар шатандаа яваа бол?

-Ерөнхийлөгч Х.Баттулга: Хоёр улсын харилцаа дараагийн шатанд буюу стратегийн түвшинд гэж онцлохын учир нь технологийн хөрөнгө оруулалтыг манай улсад түлхүү хийж өгөөч ээ. Энэ нь стратеги юм аа гэсэн ийм утгатай.

-н.Батмөнх /Чикаго/: Та өчигдөр Стратеги, олон улсын судалгааны төвд очиж Монгол-Хятадын харилцааны асуудлаар ярихдаа Монгол Улс жижиг улс биш гэж хэлсэнд бид бүхэн баяртай байгаа. Энэ ташрамд, Эрдэнэзуу, Амарбаясгалан хийд болон Ноён уулыг төрийн хамгаалалтад авах хүсэлтээ уламжилж байна.

-Ё.Отгонбаяр: Салбар хариуцан ажиллаж байсан хүний хувьд тодруулж хэлье. Дээрх хоёр хийд хоёулаа төрийн өмчид байдаг. Тухайн лам нартай гэрээгээр ажиллуулдаг зарчимтай.

-Г.Оюунбилэг: Хоёр улсын иргэншлийн асуудлыг хэрхэн шийдэж байна вэ?

-Ерөнхийлөгч Х.Баттулга: Хоёр иргэншлийн асуудал их яригддаг. Манай улсын хувьд өөрийн онцлогтой. Энэ талын дэмжлэг ховор байдаг юм.

Б.Лхам

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ерөнхийлөгчид нэр дэвших АН-ын горилогчдыг Н.Алтанхуяг тэргүүлсээр байна
УИХ-ын дарга С.Бямбацогт АН-ын бүлгийн дарга Б.Түвшинд баяр хүргэлээ
Ч.Лодойсамбуу: Ямар үр дүнд хүрэх, юу хийх нь тодорхойгүй МҮОНТ-ийн төсвийг хоёр дахин нэмсэн байна
Г.Занданшатар өнөөдөр МАН-ын дарга Н.Учралд намын шинэчлэлийг бодит ажил хэрэг болгох, иргэдийн итгэлийг сэргээхэд чиглэсэн ил захидал гардуулав
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (155)

  • Orkhon (103.111.68.3)
    Natsagnyamiin asuultand etonkhuulogch, gishuud buderchichlee
    2019 оны 09 сарын 04 | Хариулах
  • Нагий (103.111.68.3)
    Монхнямын асуулт маш нухацтай ухаалаг асуулт байна. Сэтгүүлч байвал зөв хүн байна.
    2019 оны 09 сарын 04 | Хариулах
  • AAA (66.181.161.11)
    ENE MONHNYM GEJ YAMAR ATS BNAA NAANAA UHEEREI GOLIISON SDA MIN
    2019 оны 08 сарын 07 | Хариулах
  • Dagvadorj pyaldaganaj baigaad erunhiilugchiin zuvluh bolov (64.119.16.236)
    Dagvadorj erunhiilugchiin songuuliar Asa live geed l pyaldaganaad Jenko-g magtan duulaad baisan shangaa hurteed zuvluh ni bolsiim bn. Uruvdultei ch yum bol doo. Mongold l uls turiin karier ingej shiidegddeg yum bn. Gadaadad bol bur bagaas ni beltgej humuujuuldeg.
    2019 оны 08 сарын 07 | Хариулах
  • irmuun (202.9.43.5)
    davagaadaa bgaa bish songon shalguur tavij medlegtei chadaltai bolovson huchin heregtei bn . huviin companytai tamirchidaa av.
    2019 оны 08 сарын 06 | Хариулах
  • zochin (202.9.43.5)
    Сайхан асуулт бн Мөнхнямдаа баярлалаа
    2019 оны 08 сарын 06 | Хариулах
  • Иргэн (202.9.43.245)
    Хувиа компанд 10 гаруй жиил ажил 40 хүрээ л Цомхтгол нэрээр халагдаж бсан Хуулиндаа тусгаж өгөөч!
    2019 оны 08 сарын 05 | Хариулах
  • сэлдэг (96.127.207.205)
    Гадаадад харин эсрэгээрээ, заавал 10 жил ажилласан туршлагатай байх ёстой энэ тэр гээд балайраад байна штээ. Дөнгөж сургуулиа төгссөн хүнийг авдаг ажил байхгүй бол тэр 10 жилийн туршлагыг чинь хаанаасаа олох юм бэ? Үүнийг шийдэж өгнө үү.
    2019 оны 08 сарын 05 | Хариулах
  • Хүслэн (122.201.22.51)
    Аливаа байгууллагууд хүнийг залуу насанд нь ажиллуулаад нас ахихаар халдаг аргыг өөрчлөхийн тулд 10-жил ажилласан хүнийг онцгой зөрчил гаргаагүй тохиолдолд халахдаа амьдралын баталгаатай болгоход анхаарахыг зааж бллмоор байна.
    2019 оны 08 сарын 04 | Хариулах
  • Ваяра (119.197.236.150)
    Ерөнхийлөгч зөв хариулж байна ш дээ. Америкт амьдарч байгаа хэд тэндээ амьдарсаар байгаад америк маягаар сэтгээд байх шиг байна. Аса аварга чинь дан ганц хүч чадалтайдаа аварга болчихоогүй шүү дээ. Тэр хүн хүч чадал ухаан төгс болохоор уран барилдаж сума бөхийн аварга болсон шүү дээ.
    2019 оны 08 сарын 04 | Хариулах
    • Kkk
      Erguu yum bichih yum uchnuun bolovsroltoi mundag humuus bhad. Barildaj yalsan n unen ch gesen uls tur arai uur bha hugjiltei ornuudad uls turchuu bagaas n beltgej bhad arai ch iim teneg yum yarij bolohgui
      2019 оны 08 сарын 04
  • Энхжин (66.181.188.121)
    Хорвард гэсэнг уншаад л шууд ямар боловсролтой хүн бичиж байгааг ойлгож цааш уншихаас дургүй хүрэв
    2019 оны 08 сарын 04 | Хариулах
  • Үүлэн үст трамп жиргэв (202.9.43.197)
    Жудочин ,Сумочин ,Хар тамхины наймаачин ,.Авилгачин ,офсорчин, унтаахай, жомбогчин, тамирчид.
    2019 оны 08 сарын 03 | Хариулах
  • zochin (202.9.43.197)
    Мөнхнямдаа баярлалаа .
    2019 оны 08 сарын 03 | Хариулах
  • Bitgii huts (64.119.16.236)
    Asuuh yumaa asuulgui yadgiin
    2019 оны 08 сарын 03 | Хариулах
  • Зочин (202.131.236.162)
    Odoo tsagt medlegtei hun geheesee setgeltei humuus mongold heregtei bolson gedgiig hen hen n medej bgaa.Eh orniihoo toloo tolgoigoo oghoos bustsahgui tiim humuusiig...
    2019 оны 08 сарын 03 | Хариулах
  • Зочин (66.181.161.41)
    Одоо үе авилгалын боловсорлтой алуурчин ажилтай худалчийн яриатай шуналын мэдлэгтэй хүмүүс бснаас бөхын боловсорлтой бүдүүн тоймын нягт бодолтой бяртай ухаантай хүмүүс бсн дээр бөхчүүдийг ухан мүүтай гэж бодож бн уу тэд чинь харин ухаанаар аргаар бяраар энэ 3 г зэрэг гаргаж чаддаг хүмүү юм шү
    2019 оны 08 сарын 03 | Хариулах
  • Уужим (66.181.161.41)
    Одоо бга манай ерөнхийлөгч бол сайхан энгийн бөгөд их цэнзүүртэй нухацтай хүн энэ хэрүүлийг элбэгдоржийн үед хүмүү их сурсан айлчилал хийж бхда элбэгээ юү хийсийн обомаагийн гарыг нүүрэндэ наасан зурагтайл ирээ биздээ худлаа боловсорлтой хүн болох гэж худлаа цэмцийсэн хэдэн новшнүүдаа дагуулж явад хамаг баялагаа тавиж туугаад бас зээл тусламж гуйгаад монголоо жижигхэн буурай гэж муулаал ерөнхийлөгч ч юм у тагнуул нь ч мэдэгдэхгүй юмнууд л явдаг бсн ш дэ харин одо бга ерөнхийлөгч маань гадны улстай цэрвэж цэмцийхгүй яриха ярьж хэлхээ хэлж чаддаг хүн бн
    2019 оны 08 сарын 03 | Хариулах
  • Зочин (66.181.161.23)
    Тулга тойрсон чавганцын хэрүүл хийж буй мэт санагдчихлаа.Асуусан нь ч тэр,хариулсан нь ч тэр. Хэний ч мэддэг асуудал.Хэний ч шийдэж чаддагүй асуудлуудын нэг.Үүнийхээ оронд бүгд нийлээд гарцаа хайсан нь дээр байлгүй дээ
    2019 оны 08 сарын 03 | Хариулах
  • zochin (202.9.42.197)
    Зөв мундаг асуулт байнаа Мөнхнямаа баярлалаа
    2019 оны 08 сарын 03 | Хариулах
  • Зочин (202.126.89.74)
    Goyo uulzalt boljee. Turiihen irgedteigee ih uulzaj. Irged ni ed nar shig shuud, oilgomjtoi huuliin daguu shaardlaga asuusan tavisan asuultuud tavij bval nuguu buhchud duuchid, naimaachid icheed dahij uls turd orohgui zugtah yum bishuu! ( gehdee ichih bulchirhaitai bol shuu dee)
    2019 оны 08 сарын 03 | Хариулах
  • Зочин (172.58.31.137)
    Хөлдүү ацаас ондоо юу асуудгийн бас агуулга энэ тэр гэчижээ
    2019 оны 08 сарын 03 | Хариулах
    • Гэсэглэн шодой минь чамаас асуувал чи юү гэж хариулах вэ
      2019 оны 08 сарын 03
  • иргэн (202.9.42.197)
    Жудочин сумочин хоер бөхөө ярь
    2019 оны 08 сарын 03 | Хариулах
  • Зочин (73.200.190.195)
    Munkhnyamaa IP dugaar chini hed ve.Chi uuruu l uurtuu bavaad baigaa yum bishuu...
    2019 оны 08 сарын 03 | Хариулах
    • Harin chinii naad bugsiin dolooj baigaa huniig chin bachimduulsan mundag zaluu baina.
      2019 оны 08 сарын 03
  • Зочин (73.200.190.195)
    humuus bichsen soningiin zarandaa nas huis zaagaa l biz.Ted ch bas zaraa uurtuu heregteigeer tavih erhtei bizdee.Ene ta nart baitugai erunhiilugchid ch hamaagui shuu.Eniig l heleed baihad ta nariin bolovsorliin tuvshin chini hahchaad oilgodoggui yu...
    2019 оны 08 сарын 03 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • В.Зеленский: Хэрэв бид ОХУ-д тавьсан хориг арга хэмжээг цуцалбал тэднийг улам хүчирхэг болгоно
    8 мин
  • Хятадын Төвөдийн бүсэд 7 магнитудын хүчтэй газар хөдөлж, 16 хүний амь эрсэджээ
    28 мин
  • BC.Game баг FaZe-ийг хожсон ч "DraculaN Season 7" тэмцээнийг дөрөвдүгээр байрт дуусгалаа
    33 мин
  • "The MongolZ"-ыг аварч байгаа nin9 буюу Г.Есөнтөмөр гэж хэн бэ?
    1 цаг 9 мин
  • УБЦТС ТӨХК зөвшөөрөл олголттой холбоотой хялбаршуулж, ил тод, шуурхай болгосон үйлчилгээнүүдээ танилцууллаа
    1 цаг 29 мин
  • Г.Занданшатарын довтолгоонд МАН дотроосоо хагарах уу?
    1 цаг 45 мин
  • ХХБ Өвөр Монголын банктай хамтран, тогтвортой хөгжил-ногоон санхүүжилтийн төслүүдийг дэмжи ажиллана
    18 цаг 23 мин
  • “Задлаагүй захиа” кино олон улсын наадмын гранпри шагнал хүртлээ
    19 цаг 58 мин
  • Нийслэл хотын 387 жилийн ойд зориулсан 256 бөхийн барилдаан болно
    20 цаг 57 мин
  • “Stick Run” тоглоомыг бүтээгч Мануэль Отто 30 насандаа таалал төгсжээ
    22 цаг 40 мин
  • Ерөнхийлөгчид нэр дэвших АН-ын горилогчдыг Н.Алтанхуяг тэргүүлсээр байна
    23 цаг 22 мин
  • Дохио: Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
    Өчигдөр 10 цаг 08 мин
  • The MongolZ хоёр хоногийн өмнө хожигдсон Германы BIG багтай дахин учраа таарлаа
    Өчигдөр 10 цаг 02 мин
  • ДҮН ШИНЖИЛГЭЭ: Трамп эдийн засгийн замаар дайныг дуусгахыг хүсэж байгаа бол Путин АШИГ гэж харж байна
    Өчигдөр 09 цаг 53 мин
  • Азийн Пара наадмаас Монголын тамирчид гурван алт, хоёр мөнгө, нэг хүрэл медаль хүртээд байна
    Өчигдөр 09 цаг 40 мин
  • Монголбанк, Германы Холбооны Банк (Бундесбанк) хооронд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
    Өчигдөр 09 цаг 37 мин
  • Өмнөд Солонгосын хүүхдийн эмч бүсгүй мэргэжлийн боксын дэлхийн аварга боллоо
    Өчигдөр 09 цаг 26 мин
  • УИХ-ын дарга С.Бямбацогт АН-ын бүлгийн дарга Б.Түвшинд баяр хүргэлээ
    Уржигдар 17 цаг 38 мин
  • Төмс хураалт 100 хувь дуусаж, үр тариа, хүнсний ногооны хураалт 82-87 хувьтай үргэлжилж байна
    Уржигдар 17 цаг 14 мин
  • Ч.Лодойсамбуу: Ямар үр дүнд хүрэх, юу хийх нь тодорхойгүй МҮОНТ-ийн төсвийг хоёр дахин нэмсэн байна
    Уржигдар 17 цаг 11 мин
  • Нас нь бага, амжилт нь их Р.Омар зааны тухай сонирхолтой 24 баримт
  • Дэлхийн хамгийн өндөр уулсын тухай 24 БАРИМТ
  • БӨХЧҮҮДИЙН ГЭРГИЙ НАРЫН СПОРТЫН НӨХӨРСӨГ ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
  • Ядуугаас репийн хаан болсон Эминемийн амьдралын итгэмээргүй 24 баримт
  • Нийслэл хотын 387 жилийн ойд зориулсан 256 бөхийн барилдаан болно
  • Ирэх арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • 16 настай хүү бага сургуульд гал нээж гурван сурагч, нэг багшийг хөнөөжээ
  • Эргэн ирэлтээ хийж буй Улсын арслан Ц.Бямба-Отгоны 12 түрүү
  • Украинчууд Санкт-Петербургийг бөмбөгдсөний дараа Трамп Зеленскийг ЗЭМЛЭВ
  • Н.Учрал: Өрхийн орлогыг хамгаалахын төлөө хүнээ бодсон тодотгол батлагдлаа
  • Сүүлийн 24 цагт баавгайтай холбоотой 21 дуудлага бүртгэгджээ
  • НӨАТ-ын сугалаа ирэх Лхагва гарагт явагдана
  • Өнөөдөр тоглолтоо хийх дуучин Н.Ундралын сонсогчдын сайн мэдэх 10 дуу
  • Трамп, Зеленский нарын үл итгэлцэл гүнзгийрч, АНУ-Украины харилцаа хурцадлаа
  • Жүжигчин Имран Ханыг эсэргүүцлийн жагсаалд оролцсоных нь төлөө Энэтхэгээс хөөлөө
  • Улаанбаатарт өдөртөө 2 хэм хүйтэрч, ялимгүй цас орох төлөвтэй байна
  • ТАНЫ АМРАЛТАНД: Ямар ч антибиотикийг орлох, ядаргааг ЯЛАГЧ сармичтай шөл хийх жор
  • UBIFF-2026: “Нандин эрдэнэ”, "Гарын таван хуруу" киног театрт үзмээр байна уу?
  • С.Бямбацогт: Төсвийн тодотголыг ард иргэддээ өгөөжтэй хэрэгжүүлэхэд онцгой анхаарахыг Засгийн газарт сануулъя
  • НЕБ-ын 146-р сургууль орчмын 556м авто замыг дүүргийн төсвөөр шинээр тавьж байна
  • Нас нь бага, амжилт нь их Р.Омар зааны тухай сонирхолтой 24 баримт
  • Ерөнхийлөгчид нэр дэвших АН-ын горилогчдыг Н.Алтанхуяг тэргүүлсээр байна
  • Н.Учрал: Өрхийн орлогыг хамгаалахын төлөө хүнээ бодсон тодотгол батлагдлаа
  • Ядуугаас репийн хаан болсон Эминемийн амьдралын итгэмээргүй 24 баримт
  • Сүүлийн 24 цагт баавгайтай холбоотой 21 дуудлага бүртгэгджээ
  • Ирэх арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Өнөөдөр тоглолтоо хийх дуучин Н.Ундралын сонсогчдын сайн мэдэх 10 дуу
  • НӨАТ-ын сугалаа ирэх Лхагва гарагт явагдана
  • БӨХЧҮҮДИЙН ГЭРГИЙ НАРЫН СПОРТЫН НӨХӨРСӨГ ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
  • Азийн V пара наадам албан ёсоор хөшгөө нээлээ
  • Г.Занданшатар өнөөдөр МАН-ын дарга Н.Учралд намын шинэчлэлийг бодит ажил хэрэг болгох, иргэдийн итгэлийг сэргээхэд чиглэсэн ил захидал гардуулав
  • Ч.Лодойсамбуу: Ямар үр дүнд хүрэх, юу хийх нь тодорхойгүй МҮОНТ-ийн төсвийг хоёр дахин нэмсэн байна
  • Дэлхийн хамгийн өндөр уулсын тухай 24 БАРИМТ
  • Өнгөрсөн 24 цагийн хугацаанд баавгайтай холбоотой 16 дуудлага бүртгэгджээ
  • Монгол улсын төрийн дууллыг хэн зохиосон бэ?
  • УИХ-ын дарга С.Бямбацогт АН-ын бүлгийн дарга Б.Түвшинд баяр хүргэлээ
  • Өмнөд Солонгосын хүүхдийн эмч бүсгүй мэргэжлийн боксын дэлхийн аварга боллоо
  • UBIFF-2026: “Нандин эрдэнэ”, "Гарын таван хуруу" киног театрт үзмээр байна уу?
  • Украинчууд Санкт-Петербургийг бөмбөгдсөний дараа Трамп Зеленскийг ЗЭМЛЭВ
  • Азийн V пара наадамд Монгол Улсаа төлөөлөн 44 тамирчин оролцож байна
24 баримт
  • "The MongolZ"-ыг аварч байгаа nin9 буюу Г.Есөнтөмөр гэж хэн бэ?
  • Монгол улсын төрийн дууллыг хэн зохиосон бэ?
  • Нас нь бага, амжилт нь их Р.Омар зааны тухай сонирхолтой 24 баримт
  • Дэлхийн хамгийн өндөр уулсын тухай 24 БАРИМТ
  • Ядуугаас репийн хаан болсон Эминемийн амьдралын итгэмээргүй 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК