Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.16
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Гоё байна. Дараагийн бичлэгээ задлаач, АТГ

2019-8-06
0
ЖИРГЭХ

 

АТГ-аас Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын байцаагч нарын авлига авсан хэргийн бичлэгийг олон нийтэд ил болгосон нь ёстой л бөмбөг дэлбэлэх шиг болов. “Оймс”-ны гэх тодотголтой эл хэрэг нийгэмд хээл хахууль бугшиж, тэр хэрээрээ төрийн алба ялзарсны тод гэрч болсон юм. Ганцхан бичлэг задлахад л нийгэм тэр аяараа донсолж байгаа юм чинь АТГ-ын мөрдөн шалгах ажиллагааны үеэр хийгдсэн бусад бичлэгийг дэлгэвэл юу болох бол.

Гэхдээ ийм зүйл болохгүй гэдэг нь тодорхой. Учир нь дээрх бичлэгийг задалсан нь цаанаа улс төрийн эрх ашиг нуугдаж байгааг учир мэдэх хүмүүс хэлсээр л... Наандаж л Ерөнхийлөгч Х.Баттулга АНУ-д хийх албан ёсны айлчлалын бүрэлдэхүүнд Улсын Ерөнхий прокурор Б.Жаргалсайхан багтсан нь цаанаа нэг учиртай байсан нь тодорхой болсон. Нэгэнтээ АНУ-гийн хууль хүчний байгууллагаас авлигын мөнгөөр авсан үл хөдлөх болон хөдлөх хөрөнгийг Монголын талд шилжүүлж өгөхөд туслахаа илэрхийлсэн, дагаад Хууль зүйн сайд бөгөөд Улсын Ерөнхий прокурор нь Монголд айлчлахаар болсон. Эндээс л хээл хахуулийн хэрэгт гар дүрэлцсэн этгүүдийг эхнээс нь намнах ажиллагаа эхэлсний тод гэрчилсэн энэ юм.

Тэгвэл хахууль авч байгаад үйлдэл дээрээ баригдсан бусад хэрэгтнүүдийн бичлэгийг яагаад олон нийтэд дэлгэхгүй байна вэ.

Магад ээлжит бичлэгийг дэлгэвэл АТГ энэ цагийн баатраар тодрохыг үгүйсгэхгүй.

Үгүй ядаж л Эрүүл мэндийн сайд асан Г.Шийлэгдамба авлига авч байгаад үйлдэл дээрээ баригдсан. Тэрбээр 2015 оны арваннэгдүгээр сарын 4-ний 22.30 цагийн орчимд баригдахдаа их хэмжээний мөнгө хахуульд авсан нь баримтаар нотлогдоод зогсохгүй, үүнийгээ ч тэрбээр нуухыг хүсээгүй. Шүүхээс түүнд таван жилийн ял оноож, нэг сая төгрөгөөр торгох шийтгэл оноосон юм. Магад сайд асан гуайд холбогдох эл хэргийн бичлэгийг олон нийтэд дэлгэвэл улс төрийн захиалгатай мэт харагдах боловч хээл хахууль авсан хэнбугайд ч хууль ижил тэгш үйлчилдэг юм шүү гэдгийг илэрхийлэл болох биз ээ.

Төрийн байгууллага дундаас авлигад хамгийн ихээр өртдөгөөрөө гаалийн байгууллага дээгүүрт жагсдаг.

Тэгвэл энэ оны эхээр Дорноговь аймгийн Замын-Үүд дахь Гаалын газрын улсын байцаагч нар хахууль авч байгаад үйлдэл дээрээ баригдсан байдаг. Хэрвээ энэ бичлэгийг задалбал бас л сонин дүр зураг ажиглагдах нь тодорхой. Үүнээс өмнө нь гаалийн байгууллагын цөөнгүй байцаагч нар хахууль авсан хэрэгт удаа дараа холбогдсон учир тагнуул, АТГ-аас шалгалт хийж байв. Шалгалтаар цөөнгүй хэргийг илрүүлж, шүүхэд шилжүүлсэн ч зарим нь замаасаа бултсан гэдэг юм билээ.

За тэгээд хахууль авч байгаад үйлдэл дээрээ баригдсан Эрүүгийн цагдаагийн албаны мөрдөгчид холбогдох хэрэг гээд тоолоод баршгүй хэргийн бичлэг АТГ болоод Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст байх нь тодорхой.

Эдгээр бичлэгийг чимэх бас нэгэн хэрэг бий. Энэ бол Эрүүл мэндийн сайд асан Н.Хүрэлбаатарын гэрт хулгай орсон гэх хэрэг. Хулгайн үеэр нууц сэйф нь алдагдсан бөгөөд шалгалтын үеэр хогийн цэг дээрээс олдсон байдаг. Хулгайч нар сэйфийг онгойлгож чадахгүй болохоороо хогийн цэг дээр хаясан нь энэ юмсанж. Сэйфийг цагдаа нар онгойлготол дотроос нь 2 сая 245 мянган юань, 6000 ам.доллар гарсан түүхтэй. Эцсийн дүндээ хулгай орсон гэх гэр нь сайд асан Н.Хүрэлбаатарынх ч биш, түүний "нууц" хүүгийнх байсан гэдгийг тухайн үеийн хэвлэлүүд бичиж байв.

 

Хэргийн талаар “Миний сэйф биш. Аав манайд тавьсан” гэж хүү нь мэдүүлж байж. Хэргийг олон жил шалгасан. Эцэстээ Н.Хүрэлбаатар нь Монголоос зугтсан болж таарсан. Удалгүй УМБГ-аас харъяалалын дагуу АТГ хэргийг шилжүүлж авсан гэдэг мэдээлэл цацагдаж байсан юм. Гэтэл 2014 оны дундаар Н.Хүрэлбаатар Монголд ирэнгүүт нь АТГ-аас  баривчилсан боловч төд удалгүй сулалсан байдаг. Хэрэг ингээд л замхарсан. Гэтэл хээл хахуулийн мөнгө байж болзошгүй гэх хэргээр шалгуулж, эцэстээ эх орноосоо зугтааж байсан сайд асан гуай Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн зөвлөхөөр очсон гэж энэ оны эхээр бас л шуугисан.

Хэрвээ Н.Хүрэлбаатарын сэжиг бүхий сэйфийг онгойлгож буй, түүний  АТГ, УМБГ-т мэдүүлэг өгч буй бичлэг олон нийтэд ил болбол У.Хүрэлсүх сайдын нэр хүнд навс унах нь ойлгомжтой.

Энэ мэтчилэн хахуулийн хэрэгтэй холбоотой бичлэгүүдийн жагсаалтыг гаргавал уртаас урт жагсаалт гаргах нь тодорхой. Тиймээс АТГ-ын мөрдөгчдөө гоё харагдаж байна. Дараагийнхаа бичлэгийг задлахгүй юм уу.

Г.Нацаг-Эрдэнэ

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
П.Батчимэг: Ирэх оны төсвийг 41.5 их наядын алдагдалтай батласан нь татвар төлөгчдийг улам сөхрүүлэх арга гэхээс өөр үг алга
ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨГ ХАНГАХЫН ТУЛД ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БОДИТОЙ БОЛГОХ ШААРДЛАГАТАЙ
Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (6)

  • Зочин (103.111.68.3)
    цагаан захтай хулгайч нар гаарч байна даа
    2019 оны 08 сарын 11 | Хариулах
  • Иргэн (139.5.216.198)
    Эх орноо тонож зарж луйвардаж байсан нөхдүүдийн хэрэг ил байхад хууль шүүхийн нөхдүүд юу хийгээд байна? Дорлигжав мэтийн нөхдүүд ингээд яваад байх уу? Ажлаа хий, хийж чадахгүй бол огцор шүүгчид ээ!
    2019 оны 08 сарын 07 | Хариулах
  • зочин (66.181.189.198)
    олон вагон самарын хэрэг олон тн нуурсний хэрэгууд бугд таг болсон хэрэг том их монгоний дунтэй л бол таг болж байна даа
    2019 оны 08 сарын 07 | Хариулах
  • Зочин (213.55.221.87)
    Дундговь аймагт Замын-Үүд байдаг болсон юм байхдаа.
    2019 оны 08 сарын 06 | Хариулах
  • Зочин (213.55.221.87)
    Дундговь аймагт Замын-Үүд байдаг болсон юм байхдаа.
    2019 оны 08 сарын 06 | Хариулах
  • eej (66.181.188.38)
    il bolgoochee.yadarsan bi burtel omgoologch neryei huivaldagchiin gaigaar hohirood hden jil zovj bn
    2019 оны 08 сарын 06 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Нийслэлийн 8 дүүрэгт томуу, томуу төст өвчний үзлэг, оношилгоо, эмчилгээний 21 цэг ажиллаж байна
    12 цаг 23 мин
  • Шинэхэн дэлхийн аварга Спенсер Лий өвдөгний чагтан холбоос залгах хагалгаанд оржээ
    14 цаг 21 мин
  • Жүдо бөхийн залуучуудын ДАШТ энэ сарын 19-нд эхэлнэ
    15 цаг 0 мин
  • Хар баасан гарагийн хямдралаар Монголд зарим худалдааны байгууллагууд 80 хүртэлх хувийн хямдрал зарлажээ
    16 цаг 19 мин
  • Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр цас орно
    18 цаг 8 мин
  • Монгол улс PGL Ulaanbaatar 2027 цахим спортын тэмцээнийг хүлээн авахад бэлэн боллоо
    Уржигдар 22 цаг 58 мин
  • PGL Ulaanbaatar 2027 Азийн CS2-ын тавцанд эргэлтийн цэг болж чадна
    Уржигдар 22 цаг 52 мин
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
    Уржигдар 12 цаг 26 мин
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
    Уржигдар 09 цаг 05 мин
  • Амралтын өдөр ХААНА, ЮУ үзэх вэ?
    Уржигдар 09 цаг 00 мин
  • П.Батчимэг: Ирэх оны төсвийг 41.5 их наядын алдагдалтай батласан нь татвар төлөгчдийг улам сөхрүүлэх арга гэхээс өөр үг алга
    2026-11-13
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
    2026-11-13
  • ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨГ ХАНГАХЫН ТУЛД ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БОДИТОЙ БОЛГОХ ШААРДЛАГАТАЙ
    2026-11-13
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    2026-11-13
  • ФАКТ: Г.Дамдинням сайдын барьсан "iPhone Duo" гар утас дунджаар 10 сая төгрөгний үнэтэй
    2026-11-13
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, прокурорын байгууллагын дотоод журмуудад хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийж танилцуулах чиглэл өгөв
    2026-11-13
  • Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
    2026-11-13
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
    2026-11-13
  • Д.Батлут: Улс төрийн тогтвортой байдлыг эрхэмлэж үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөнө
    2026-11-13
  • Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
    2026-11-13
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Сагсанбөмбөгт ур чадвараараа гайхагдаж байгаа Өлзийбатын Индра гэж хэн бэ?
  • Б.Орхонбаярт амлуулсан О.Хангай аварга яагаад өөрөөсөө бага цолтой М.Лхагвагэрэл гарьдын ард гарав?
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • Чимпанзегийн дайралтаас амь мултарч, олимпод оролцохоор зэхэж буй Дуниа Родригес Сибоманагийн түүх
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • ФОТО: УИХ-ын хүндэтгэлийн хуралдаан эхэллээ
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • Дашваанжил компани газны үнээ 5400 төгрөг болгон нэмжээ
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
  • МУГТ Т.Тулга, Л.Энхрийлэн нар дэлхийн чансааг ТЭРГҮҮЛЖ байна
  • Аймагт, цэрэгт цойлж түрүүлсэн Сумын заан П.Нямжав гэж хэн байв?
  • “Алтай холдинг” ХХК-ийн ТУЗ-ын дарга Б.Баттүшиг Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулууныг уучлал гуйхыг шаарджээ
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
  • МУГТ Э.Цэндбаатар энэ бямба гарагт Мухаммад Якубовтой тулалдана
  • ОХУ-ын АНУ-д суугаа Элчин сайд Александр Дарчиев гэнэт нас баржээ
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • FIBA 3x3 AmeriCup 2026 тэмцээний тойм
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • Экспорт өмнөх оны мөн үеэс 45.3 хувиар өсжээ
  • Дональд Трампын илгээсэн тусгай илч нар В.Путинтай уулзахаар Москвад ирлээ
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
  • У.Хүрэлсүх: Их Монгол Улсын үргэлжлэл болохоо өглөө бүр санаж, өдөр бүр хичээж, үдэш бүр цэгнэж явахыг уриалж байна
  • ПСЖ клубийн алтан эрин үе
  • П.Бат-амгалан дэлхийн аварга болж, дэлхийн дээд амжилтыг шинэчиллээ
  • ОХУ-ын талд тагнуул хийсэн гэх сэжгээр АНУ-ын армийн алба хаагчийг Их Британид баривчилжээ
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • "Чингис хаан" одонг хүртсэн эрхмүүд
24 баримт
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК