Ялтан Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг эрүүдэн шүүсэн, гүйцэтгэх ажлын журам зөрчсөн хэргээр ТЕГ-ын дарга асан Б.Хурц, Улсын Ерөнхий прокурорын орлогч прокурор асан Г.Эрдэнэбат нарын есөн хүнд эрүүгийн хэрэг үүсгэсэн билээ. Тэдэнд холбогдох хэргийн шүүх хурал өнгөрсөн сарын 23-нд Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болсон ч шүүгдэгч О.Бямбажавын итгэмжлэлээр өмгөөлөгч Ц.Хүрэлбаатар шүүх бүрэлдэхүүнээс татгалзсан юм.
Уг хүсэлтийн дагуу шүүх хурлыг энэ сарын 12-ныг хүртэл хойшлуулж, шүүх бүрэлдэхүүнийг томилох эсэх хурал болсон юм. Гэвч шүүгдэгчийн уг хүсэлтийг Төв аймгийн шүүгчдийн зөвлөл хүлээж авахаас татгалзжээ. Ингэснээр энэ сарын 12-нд болох шүүх хуралд Төв аймгийн Ерөнхий шүүгч Ц.Отгонжаргал, шүүгч Ю.Энхмаа, Ж.Батжаргал нар хэвээр оролцохоор боллоо. Өмнөх шүүх хурлын үеэр ялтан Ц.Амгаланбаатарыг гэрчээр оролцуулах хүсэлт гаргасан. Энэ дагуу эрүүдэн шүүлтийг гардан гүйцэтгэсэн ялтан Ц.Амгаланбаатар болон Б.Итгэлтөгс нарыг оролцуулна.
Г.Алимаа
Сэтгэгдэл (12)