Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж, УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Бүгд найрамдах намын дарга Б.Жаргалсайхан, Р.Бурмаа, АН-ын нарийн бичгийн дарга асан О.Магнай нарын улстөрчдөд гаргасан иргэний нэхэмжлэлтэй шүүх хурал маргааш болох гэж байна.
Тодруулбал, одоогоос 11 жилийн өмнө түүхэнд хар мөрөө үлдээсэн долдугаар сарын 1-ний өдрийн үймээнээр таван залуу амиа алдсан юм. Уг хэргийн хохирогчдын ар гэрийнхэн Ж.Батзандан тэргүүтэй таван иргэнээс талийгаачдын амь насыг нэхэж, шүүхэд хандсны дагуу шүүх хурал ийн товлогдсон байна.
Шүүх хурал маргааш 14.30 цагаас болох юм байна. Шүүх хурал болоход 24 цаг дутуу байхад УИХ-ын гишүүн Ж.Батзандан шүүхийн нэхэмжлэлийг гардаж аваагүй хэвээр байгаа аж.
Хэрвээ тэрбээр уг шүүх хуралд суухгүй бол шүүх хурал хойшлох нь дамжиггүй юм.
Г.Эрдэнэ
Сэтгэгдэл (32)