Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга АНУ-д албан айлчлал хийсний дараа АНУ чухам хаана пуужингаа байршуулах вэ гэдэгт шинжээчид төрөл бүрийн таамаглал дэвшүүлжээ. Эдгээрийн дунд ОХУ-ын “Комсомольская правда” агентлагийн цэргийн тоймч Виктор Баранец манай улсыг АНУ-ын пуужин байршуулж болох газруудын нэгээр онцолжээ. Уг мэдээлэл цацагдсаны дараахан Пентагоны тэргүүн Марк Эспер болон ОХУ-ын Батлан хамгаалахын орлогч сайд, хурандаа генерал А.В.Фомин нар манай улсад айлчилсан нь сэжгийг улам бататгасан юм.
Тэгвэл энэ талаар Ерөнхийлөгчийн АНУ-д хийсэн айлчлалын үеэр хамт байлцсан Монголоос АНУ-д суугаа Элчин сайд Ё.Отгонбаяр бүрэн үгүйсгэсэн байна. Тэрбээр өөрийн твиттер хуудаст “Ийм илт худал юм бичиж хэрэггүй шүү дээ. Манай нутагт гадаадын цэрэг байршуулах хуулиар хориотой. Монгол Улс нутаг дэвсгэрээ цөмийн зэвсэггүй бүс болгон зарлаад цөмийн зэвсэгтэй 5 гүрнээр баталгаажуулсан улс” гэсэн байна.
Сэтгэгдэл (1)