АН-ын залуу гишүүд Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд санал хүргүүлэх болон намын дарга С.Эрдэнийг огцруулах талаар мэдээлэл хийлээ.
АН-ын гишүүн П.Галиндэв “Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөлд иргэд, олон нийт, төрийн бус байгууллагууд идэвхийлэн оролцож, саналаа хүргүүлж байхад Ардчилсан намын удирдлагууд ерөөсөө ач холбогдол өгөхгүй байна. Тиймээс Ардчилсан намын шинэчлэлийн хөдөлгөөний зүгээс намын гишүүдээс өгсөн саналыг хүргэхээс өөр аргагүй байдалд байна. Бид уг хэвлэлийн хэрлыг хийхээс өмнө зургаан аймгийн намын гишүүдтэйгээ уулзаж, ярилцаад ирсэн. Намын гишүүдийн зүгээс намын их хурлыг яаралтай хуралдуулах талаар хэлжээ. Уг нь АН-аар дамжаад бид байр сууриа илэрхийлэх ёстой ч намын удирдлагад байгаа хэдэн авлигад автсан нөхдүүд алга болчихсон.
Өнөөдөр маш олон санал яригдаж байна. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөлд намуудын болон гишүүдийн оруулсан саналуудаас харахад хариуцлагын асуудлыг ярихгүй байна. Өнгөрсөн 30 жил улс орон хөгжихгүй байсан шалтгаан нь тогтолцоонд байсан юм шиг ярьдаг. Гэтэл тогтолцооноос гадна хариуцлагын асуудлыг давхар ярих хэрэгтэй. Үе үеийн төрийн өндөр албан тушаалтнууд авлигын асуудалд холбогддог ч хэн нь хариуцлага хүлээсэн юм бэ. МАН-аас сонгогдсон гишүүд ЖДҮ, Засгийн газрынх нь гишүүд концесс гээд маш олон хээл хахуулийн асуудалд холбогдсон байна. Мөн байгууллагын хэлтсийн дарга гэхэд тэрбум, тэрбумаар нь авлига авсан нь тогтоогдсон. Гэтэл үүнд нь хариуцлага тооцсон уу. Тиймээс АН-ын залуу гишүүдийн зүгээс нэг санал оруулж байна” гэв.
Тодруулбал, Монгол Улсын Үндсэн хуульд дор дурдсан хэсгийн нэмсүгэй.
- 46.1-д “сонгогдсон болон томилогдсон төрийн албыан тушаалтан авлига албан тушаалын гэмт хэрэгт холбогдсон нь тогтоогдвол ард түмний нийтлэг эрх ашиг, төрийн эсрэг гэмт хэрэг гэж үзэж хуулийн хатуу хариуцлага тооцно” заалтыг тусгахаар санал хүргүүлжээ.
Учир нь Монголын төрийн албан хаагчид том, жижиг гэлтгүй бүгд авлига авдаг юм байна. Тухайлбал, мэргэжлийн хяналтын газар гарсан үйл явдлаас харж болно. Авлигын хэрэг прокурор, мөрдөн байцаалтын түвшинд, шүүх дээр очоод замхардаг. Энэ тогтолцоог халмаар байна. Хариуцлага хүлээдэг заалтыг нь Үндсэн хуулиар заахгүй болболохгүй байна. Өнөөдөр аль нэг нам гэлтгүй авлигатай тэмцэхгүйгээр шударга ёс, хөгжил дэвшил, хариуцлагын тухай яриад нэмэргүй болсон. Тиймээс авлигад идэгдсэн хуучин улстөрчдөөсөө салахгүй бол энэ хуулийн төсөл өөрчлөлт авчрахгүй гэдгийг хэлж байна.
Мөн намын дүрмээ байнга зөрчдөг. Дүрмээ биелүүлэлдэггүй, намын санхүүжилтийг идээд дуусгачихдаг намын даргыг огцруулахыг саналтай байна гэв.
Б.Лхам
Сэтгэгдэл (8)