Төрийн ордны зүүн талд газар цөмөрч, нүх үүссэн байгаа учраас Тагнуулын ерөнхий газар, Онцгой байдлын ерөнхий газар болон Цагдаагийн ерөнхий газраас холбогдох хүмүүс ажиллаж, хамгаалалтад авсан билээ. Газар дээр нь Онцгой байдал, цагдаа, тагнуулын байгууллагын алба хаагчид ажиллаж байгаа юм байна. Цөмөрсөн нүхний хувьд урт нь 10 метр, өргөн нь 5 метр, 3 орчим метрийн гүнтэй, модон дан нуруу, чулуун ханатай аж. Газар дээр нь ажилласан алба хаагчид "Зоорийн зориулалтаар ашиглаж байсан байж магадгүй" гэж хэлсэн юм.
Харин цагдаагийн байгууллагаас Төрийн ордонтой холбосон нүхэн гарц биш. Дээр үед ашиглаж байсан зоорь байх магадлалтай" гэсэн мэдээлэл өгөөд буй.
Ямартай ч энэ талаарх мэдээллийг тагнуулын байгууллагаас нууцалж байгаа бөгөөд нэгдсэн нэг мэдээлэл өгөхийг холбогдох байгууллагуудад үүрэг болгосон байна. Одоогийн байдлаар түүх шинжээчид газар дээр ажиллаж байна.
Сэтгэгдэл (4)