ӨМӨЗО-ны Шилийн гол аймагт үндэсний бөхийн барилдаан болж, энэ цагийн бөхийн өнгийг тодорхойлж буй өндөр цолтой олон бөх очиж зодоглолоо.
Энэ барилдаанд Увс аймгийн Улаангом сумын харъяат, Батлан хамгаалахын их сургууль, Увс нуур галын бөх улсын гарьд Ө.Бат-Орших түрүүлж, Төв аймгийн Баянхангай сумын харъяат, "Аврагч" спорт хороо, "Голден хаммер" компани, Дүнжингарав дэвжээний бөх улсын заан Б.Батмөнх үзүүрлэв. Их шөвөгт улсын харцага Н.Золбоо, улсын начин Б.Батжаргал нар үлдсэн байна.
Б.Жаргал
Сэтгэгдэл (5)