С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийг шалгах УИХ-ын Түр хороон дарга Ж. Батзандан Төв аймаг дахь Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хүсэлт хүргүүлжээ.
Тодруулбал, “Монгол Улсын Их Хурлын 32 дугаар тогтоолоор Санжаасүрэнгийн Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийг шийдвэрлэсэн асуудлаар Олон Улсын Парламентын Холбооны удирдах зөвлөлөөс ирүүлсэн шийдвэрийг судалж, холбогдох санал дүгнэлтийг боловсруулах үүрэг бүхий Түр хороог байгуулагдсан.
Б.Хурц нарын есөн хүнд холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд зайлшгүй суух шаардлагатай гэж Түр хорооны гишүүд үзэж байна.
Иймд Түр хороон дарга Ж.Батзандан, гишүүд Ц.Нямдорж, Л.Болд, Х.Нямбаатар, А.Сүхбат, Я.Санжмятав, Ө.Энхтүвшин нарыг хаалттай шүүх хуралдаанд ажиглагчаар оролцох боломжийг хангаж өгөхийг хүсье” гэжээ.
Б.Лхам
Сэтгэгдэл (5)