Монгол Улсад авто замын салбар үүсч хөгжсөний түүхт 90 жилийн ойн баяр наадам Хүй долоо худагт болж байна. Баяр наадамд улсын аварга Ч.Санжаадамба, Э.Оюунболд, арслан П.Бүрэнтөгс, заан М.Өсөхбаяр тэргүүтэй улс, аймгийн алдар цолтой 128 бөх барилдаж байна. Бөхийн барилдааны хоёрын даваанд улсын аварга Ч.Санжаадамба Өвөрхангай аймгийн харьяат, сумын заан Хишигбаатарт уналаа. Маргааш 11:00 цагт бөхийн барилдааны гурвын даваа эхэлнэ.
Б.Жаргал
Сэтгэгдэл (12)