Чөлөөт бөхийн 2019 оны залуучуудын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Эстонийн нийслэл Таллинд эхэлнэ. Тэмцээн энэ сарын 12-наас 18-ныг дуустал үргэлжилнэ.
Уг тэмцээнд Монгол Улсаас эрэгтэйчүүдийн
- 61 кг-ын жинд Э.Төгсжаргал, 65 кг-д Д.Тэнгис,
- 70 кг-д Э.Бямбадорж (Баянхонгор),
- 74 кг-д Б.Бат-Эрдэнэ (Орхон аймаг, Ирээдүйн одод),
- 86 кг-д Б.Билгүүн (Хасу-Мегастарс),
- 92 кг-д Э.Батмагнай (Баянхонгор),
- 125 кг-д С.Ган-Эрдэнэ (Хангай хүчтэн),
эмэгтэйчүүдийн
- 50 кг-д Ч.Отгонтуяа (Алдар),
- 53 кг-д Н.Анударь,
- 55 кг-д Б.Энхцэцэг (хоёул Хилчин),
- 62 кг-д Ө.Пүрэвсүрэн (Баянхонгор),
- 68 кг-д Э.Дэлгэрмаа (Хасу-Мегастарс),
- 72 кг-д Ц.Хулан (Сэлэнгэ) гэсэн 14 тамирчныг Дархан-Уул аймаг, “Хасу-Мегастарс” клубын дасгалжуулагч, спортын мастер Ё.Батдарханы удирдан оролцож байна.
Г.Алимаа
Сэтгэгдэл (1)