ТЕГ-ын дарга асан, хошууч генерал Б.Хурц нарт холбогдох шүүх хурал яг одоо үргэлжилж байна. Хурал үдийн алдад 15 минут завсарласан.
Энэ үеэр шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Мэргэн сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Тэрбээр “Шүүх хурлаар урьдчилсан хэлэлцүүлэг дээр өмгөөлөгчдийн өгсөн хүсэлтийг хэлэлцэх гэж байна. Миний хувьд хүсэлт гаргаагүй. Бусад өмгөөлөгчид ямар хүсэлт гаргасан талаар би мэдээлэл өгөх боломжгүй. Шүүх хуралдааныг нээлттэй явуулах боломжгүй. Угаасаа нууцын зэрэглэлтэй хэрэг. Тиймээс үүнийг шүүх шийдэхгүй. Засгийн газрын 115 дугаар тогтоолоор нэгээхэн хэсгийн тасдаж аваад олон нийтэд ил болгосон. Бусад 30 гаруй хавтаст хэрэг нууц хэвээрээ байгаа. Энэ хэргийн нууцыг ил болгох асуудлыг Тагнуулын ерөнхий газрын саналаар Засгийн газар шийдвэрлэх ёстой. Түүнээс биш шүүхийн байгууллага шийдэхгүй. Шүүхээс хамаарч энэ хэргийг хаалттай хэлэлцсэн юм биш” гэлээ.
Сэтгэгдэл (2)