Ерөнхий сайд У.Хүрэлсүх Тост, Тосон бумбын ордтой холбоотой асуудлаар Уул уурхайн сайд Д.Сумъяабазар, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат, МХЕГ-ын дарга Н.Цагаанхүү, ЦЕГ-ын дарга С.Баатаржав, Тагнуулын ерөнхий газрын дарга Д.Гэрэл, Ашигт малтмал, газрын тосны газрын дарга Х.Хэрлэн болон бусад холбогдох албаны хүмүүстэй уулзалт хийж, үүрэг даалгавар өглөө.
Тэрбээр энэ үеэр “Энэ бол ганц компанид хамааралтай асуудал биш. Байгаль орчин сүйтгэдэг тусгай хамгаалалттай газарт олборлолт хийдэг компаниуд байна. Тост, Тосон бумбын нуруун дотор болон тусгай хамгаалалтын гадна үйл ажиллагаа явуулж байгаа компаниудын тусгай зөвшөөрлийг цуцал. Энэ асуудлыг шийдэж чадахгүй бол ажлаа хүлээлгэж өгөөрэй” гэлээ. Уг асуудлыг Засгийн газрын ээлжилт хуралдаанаар хэлэлцэх юм.
Сэтгэгдэл (3)