Төр, нийгмийн зүтгэлтэн С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргээр ял эдлэж буй Т.Чимгээ Б.Содномдаржаа нарыг эрүүдэн шүүсэн, гүйцэтгэсэн ажлын журам зөрчсөн хэргийн шүүх хурал Б.Хурц нарт холбогдох хэргийн шүүх хурал Төв аймаг дахь Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хоёр дахь өдрөө үргэлжилж байна.
Энэ сарын 12-ны 09.00 цагт эхэлсэн шүүх хуралд УИХ-ын 32 дугаар тогтоолоор батлагдсан Түр хорооны гишүүд ажиглагчаар оролцох хүсэлтээ гаргаад байсан юм. Гэвч шүүхээс ирүүлсэн тайлбарт шүүх бүрэлдэхүүн шүүгч хараат бус байж гагцхүү хуульд захирагдах зарчим алагдана, нөгөөтэйгүүр хуульд “ажиглагч” гэсэн статус байдаггүй учир Түр хорооны гишүүдийг ажиглагчаар оролцуулахаас татгалзсан юм. Өчигдрийн шүүх хуралд хохирогчоор Б.Булган, ялтан Т.Чимгээ, Б.Содномдаржаа нар оролцож буй бол эрүүдэн шүүсэн, гүйцэтгэх ажлын журам зөрчсөн хэрэгт буруутгагдаад буй Б.Хурц нарын есөн иргэнийг нэр бүхий 17 өмгөөлөгч өмгөөлж байна.
Г.Эрдэнэ
Сэтгэгдэл (3)