Нийтийн эзэмшлийн талбайд зөвшөөрөлгүй барилга, байгууламж барьсан 198 байршилд газар чөлөөлөлт хийж байна. Тухайлбал, Баянгол дүүрэгт 39, Баянзүрх дүүрэгт 41, Сонгинорхайрхан дүүрэгт 41 , Сүхбаатар дүүрэгт 26, Хан-Уул дүүрэгт 21, Чингэлтэй дүүрэгт 26 байршилд зөвшөөрөлгүй барилга, байгууламж, хашаа хаяс барьсаныг нурааж байна.
Дээрхээс гадна дөрвөн иргэн 20 байршил дахь газраа чөлөөлж өгсөн байна. Өнгөрсөн 2018 онд 31 сая төгрөгийн торгуулийг иргэн, аж ахуйн нэгжид оногдуулсан байна. Газрын тухай хуулиар тухайн буруутай этгээд хохиролыг төлөх боломжтой. Иргэдийн хувьд зөвшөөрөлгүй авалгүйгээр нийтийн эзэмшлийн талбайд барилга, байгууламж барих нь түгээмэл байдаг байна.