Ховд аймгийн Ховд сумын малчин Н-ын хоёр настай хүү өчигдөр гэрээсээ алга болжээ. Хэрэг гарах үед эцэг, эх нь малд явахдаа хүүгээ гэртээ ганцааранг нь үлдээсэн байна.
Хэргийн дуудлага аймгийн Онцгой байдлын газарт тус өдрийн 21.05 цагт ирж, эрэн хайх ажиллагаа зохион байгуулсан ч үр дүнд хүрээгүй байна. Тиймээс өнөөдөр 06.00 цагаас эхлэн эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлжээ. Хүүгийн ар гэрийнхэн нь сумын төвөөс баруун хойд зүгт 30 км-т амьдардаг бөгөөд эрлийн багийнхан ойролцоох гол ус, гуу жалгаар хайж байна.