Энэ сарын 12-ны өдөр Замын-Үүд дэх гаалийн газрын хяналтын бүсэд Улаанбаатар-Эрээн чиглэлийн суудлын галт тэргээр зочиж явсан иргэн М соёлын үнэт дурсгалт зүйл байж болох эд зүйлсийг хууль бусаар нэвтрүүлэх гэж байсныг илрүүллээ.
Тэрбээр хөөрөг, гуутай бурхан, суумал бурхан гэх мэт 24 нэр төрлийн түүх, соёлын эд зүйлсийг гялгар уутанд боож хүнсний зүйлсээр далдалсан байжээ. Уг хэргийг сум дундын прокурорт харъяалал тогтоолгон шалгуулахаар шилжүүллээ.