Сингапурын олон улсын зуучлалын хүрээлэнгээс энэ сарын 2-5-ны өдрүүдэд “Олон улсын худалдаан дахь зуучлалын мэтгэлцээний тэмцээн”-ийг зохион байгууллаа. Уг тэмцээнд 17 улсын 39 баг өрсөлдсөнөөс Монгол Улсын иргэн Батбаатарын Ариунсанаагийн оролцсон “Mediation Work” баг ялалт байгуулж, алтан медаль хүртсэн байна. Ингэснээр Сингапурын зуучлалын конвенцийн гарын үсэг зурах ёслолын арга хэмжээнд оролцох эрхийг олж авлаа.
Амжилттай оролцож, улсынхаа нэр хүндийг өргөсөн ирээдүйн хуулийн ангийн оюутан Б.Ариунсанаад Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Г.Элбэгсайхан биечлэн баяр хүргэж, цаашдын хичээл сурлагад нь амжилт хүсжээ.
Сэтгэгдэл (1)